Зам тээврийн сайд даалгавраа шалгав

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Зам тээврийн сайд даалгавраа шалгав

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн зорчигч 15 минутад багтаан ачаагаа авч, хилээр нэвтрэх ёстой гэсэн шаардлагыг Зам тээврийн сайд М.Зоригт ажлаа хүлээн авсныхаа дараахан холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ ажил бодит биеллээ олсон эсэхийг өнөөдөр очиж шалгалаа. Тэрээр “Эйр чайна”-гийн нислэгээр ирсэн зорчигчдыг бууж ирэх үеэс, хүлээн авагчийн танхимд гарч иртэл нь цагаа харж, даалгавар биелэсэн эсэхийг шалгав. Ингэхэд эхний зорчигч 9 минутад, сүүлийн зорчигч 14 минутад багтан гарч ирж, өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болсныг харлаа.

Г.ХОРОЛ
 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж