Эрдэмтэд харж, сонсч, хүрч болдог холограм бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд харж, сонсч, хүрч болдог холограм бүтээж байна

Эрдэмтэд харж, сонсч, хүрч болдог холограм бүтээж байна

Бид сүүлийн үед хүний эрхтэн, циркийн заан, аль эрт нас барсан уран бүтээлчдийн холограмыг харж байгаа. Харин Сассексийн их сургуулийн эрдэмтэд зөвхөн хараад зогсохгүй, сонсож бас хүрч болдог холограм бүтээх аргыг олж нээжээ.

Шинэ төхөөрөмж хоёр миллметрийн өргөнтэй полистиренийг хэт авианы тусламжтай агаарт тогтоож, бас хөдөлгөх зарчмаар ажилладаг ба дүрс нь ЛЕД-ийн улаан, ногоон, цэнхэр гэрлийн холимгоор өнгө ялган гурван хэмжээстээр харагддаг гэнэ.

"Бид шинэ төхөөрөмжийнхөө санааг хуучин зурагтнаас олсон. Хуучин зурагт нэг л өнгөний ялгарал дэлгэцээрээ маш хурдан хөдөлгөн дамжуулдаг ба хүний тархи түүнийг нь нэгэн бүхэл дүрс болгон хүлээж авдаг. Бидний шинэ технологи ч мөн адил нэг өнгийн долгионыг маш хурдан хөдөлгөөнтэйгөөр агаарт цацаж дүрс үүсгэдэг" хэмээн судлаач Рюүжи Хираяама ярьжээ.

Хэт авианы тусламжтайгаар холограм сонсогдохуйц болж, мөн хэт авианы тээж буй энергийн тусламжтайгаар дүрс хүний арьсанд мэдрэгдэхүйц болжээ.

Туршилтын явцдаа буй энэхүү төхөөрөмжийг эрдэмтэд цаашид улам хөгжүүлэн илүү нарийн дүрс, олон янзын чимээ, илүү мэдрэгдэхүйц байдлыг нь сайжруулахаар зорьж байгаа ажээ

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: futurism.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж