Б.Лакшми: Оюутолгой яагаад ч зогсож болохгүй төсөл | News.MN

Б.Лакшми: Оюутолгой яагаад ч зогсож болохгүй төсөл

Б.Лакшми: Оюутолгой яагаад ч зогсож болохгүй төсөл

Б.Лакшми: Оюутолгой  яагаад ч зогсож болохгүй төсөл

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

-Сүүлийн үед эдийн засаг төдийгүй монголчуудын ярианы сэдэв Оюутолгой боллоо. Ялангуяа энэ төслийг үргэлжлүүлэх үү гэдэг дээр ч асуудал очиж магадгүй эрсдэл тулгарч байна. Ямар ч гэсэн УИХ-аас Засгийн газарт чиглэл өглөө. Та энэ үйл явцыг юу гэж харж байна вэ?

-Энэ жил Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ой тохиож байгаа. Оюутолгой бол яагаад ч зогсож болохгүй төсөл. Бид анх удаа барууны хөрөнгө оруулагчидтай бие дааж гэрээ хийсэн болохоор мэдэхгүй зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэвч гэрээ бол гэрээ. Хэлснээ хийдэг байж итгэл хүлээнэ. Бид зөвхөн 34 хувьтай зуралдаад хэрэггүй. Цаана нь 66 хувийн асуудал байгаа. Хөрөнгө оруулагчдын, санхүүжүүлэгч банкуудын эрх ашиг гэж байгаа. Монголын тал хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж үзвэл үүсэж болох нөхцөл байдлыг авч үзье. Үүнд нэгдүгээрт, Нөгөө тал төслөөс гарч 66 хувийг манайд худалдаж авах “санал” тавьж болох юм. Харин худалдаж авч чадах эсэхт та өөрөө хариулах гээд үзсэн дээр байх. Энэ бол зөөлөн арга нь. Хоёрдугаарт, төслөөс гарч Лондонгийн арбитрт өргөдөл гаргана. Оруулсан хөрөнгө оруулалт, ирээдүйд олох байсан ашгаа нэхэмжлэнэ. Бид ялж чадах уу, үгүй юү. Та өөрөө хариулах гээд үз. Өөрөөр хэлбэл Оюутолгой бол манайд итгэсэн барууны том итгэл. Мэдээж зарим талаараа дутагдалтай байж мэднэ. Гэхдээ энэ бол дараа дараагийн том төсөл хэрэгжих суурь. Төсөөлөөд үз дээ, Монголд Оюутолгой шиг 5 – 10 төсөл хэрэгжиж байна гэж. Тэр үед хэн ч Оюутолгойн талаар дурсахгүй. Бүгд л завгүй ажиллацгаах болно.

-Дубайн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр асуудлыг бүр ч хурцдуулсан гэж харах хүмүүс байна?

-Дүр зургийг томоор нь харах хэрэгтэй байх. Амьдрал бол ганц гэрээ шийдвэрлээд болчихдог бол сүүлийн 30 жилд ядуурлыг бууруулах ганц тогтоол гаргаад болох байсан биз. Тиймдээ ч бид ажилгүй ганц гэрээний зөв бурууг яриад ажилгүй ядуу улс хэвээр байна. Олон улсын тавцанд манайх хэлсэн ярьсандаа байдаггүй нэг тийм бүдүүлэг улс шиг харагдах байх даа.

-Иймэрхүү байдлаар хөрөнгө оруулалтдаа хандвал цаашид юу өрнөж болох вэ. Эрсдэлүүдийг нь судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Хамгийн түрүүнд төгрөгийн ханш сулрахад нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш суларснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Ажлын байр нэмэгдэхгүй . Тэгээд үүнтэй холбоотой өрхийн орлого нэмэгдэхгүй, харин ч буурна. Яг одоогийн байдлаар хот хөдөөгүй ажилгүй хүний тоо хэчнээн байгаа билээ. Одоо ажилтай байгаа хэд нь ажилгүй болвол ямар дүр зураг биднийг хүлээх вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Дараагийн гарах эсрдэл зээлжих зэрэглэл буурна. Ингэснээр хөрөнгө оруулалт босгоход хүндрэлтэй, илүү үнэтэй эх үүсвэр, зардалтай болно гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол зээлийн хүү өсөх нэг шалтгаан болно. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах буюу IPO хийх гэж байгаа энэ үед Монгол Улсад хэн итгэж хувьцааг нь авах вэ?

Монгол Улсыг FATF-аас саарал жагсаалтад оруулсан. Саарал жагсаалтад оруулсан бодит шалтгаануудыг та юу гэж харж байна?

-FATF гэдэг байгууллага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг харж хянадаг байгууллага.

Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь 2016 оноос хойш бид юу ч хийсэнгүй, хоорондоо хэрэлдэж сандал ширээ булаацалдсаар өнгөрлөө. Монгол улсад терроризмыг санхүүжүүлэх, тэмцэхтэй тогтолцоо, хууль эрх зүйн орчин хангалтгүй байна.

Хууль байдаг боловч хэрэгжилт болон үүнтэй холбоотой хариуцлага тооцох механизм нь тодорхой бус. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал үүнээс манайд ямар юмных нь терроризм байхав дээ зүгээр журмын дагуу бичиг цаасаа боловсруул тэгээд хэрэгжүүлээрэй л гэдэг шалгуур. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх асуудал бол зөвхөн манайд зориулж яригдаж байгаа асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Энд хар тамхины наймаа, бохир мөнгө угаах, цаашлаад алан хядах ажиллагааг санхүүжүүлж байгаа схем ч тодорхой болоод байгаа. Жишээ нь, Ливанаас европ руу оруулж байгаа хар тамхи эргээд хуучин машин, үнэтэй цаг, алтан эдлэл зэрэг бараа болон хувирч өөр оронд хар зах дээр зараад эргээд банкаар дамжин цэвэр мөнгө болж терроризмыг санхүүжүүлж байгаа тухай яригдаад эхэлсэн. Гэтэл манайд сүүлийн үед хар тамхины асуудал чих дэлсэх болоод нэлээд хугацаа болж байх жишээтэй. Тэхээр энэ мэт зүйл ч манайд болж байж магадгүй, эсвэл ийм ажиллагаанд өртөж болзошгүй гэдэг утгаараа манайд урьдчилан сэргийлэх шаардлага тавьж байж болох л юм гэдэг өнцгөөс харах хэрэгтэй.

-Саарал жагсаалтаас гарах хугацаа, боломж нь юу байх вэ?

-Хийх ёстой ажлуудын жагсаалт, тодорхой хугацаа гаргаад өгсөн байгаа. Тэдгээр ажлуудыг хийснээр ахиц гарна байх.

Олон улсын гишүүн оролцогч юм чинь дүрмийн дагуу л ажиллах ёстой. Тэгээд л болоо. Жишээ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хариуцлага оногдуулахаас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, сайжруулах ажлыг 2020 оны есдүгээр сар гэхэд хийх ёстой.

Мөн хилээр мэдүүлээгүй эсвэл худал мэдүүлсэн мөнгөн  тэмдэгтийг хурааж авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс урьдчилан сэргийлсэн шийтгэл оногдуулах арга хэжээг 2021 оны нэгдүгээр сар гэхэд хийх ёстой.

-Удахгүй ОУВС-ийн хөтөлбөр дуусна. Тэгэхээр ирэх онд дотоодын эдийн засгийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Энэ жилийн хувьд нэг томоохон ажил хийгдсэн. Тэр нь бол татварын багц хуулийг баталсан. Бүхий л төрлийн бизнес эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс томоохон ААН татвар төлөлтийг үе шаттайгаар бууруулж, татвар төлөлт мөн хөнгөлөлтийн асуудлыг тодорхой зааж өгсөн. Шудрагаар татвар төлдөг иргэн, ААН-үүдэд олон боломж олгосон. Энэ татварын хууль 2020 оноос хэрэгжиж эхлэнэ. 2020 оны эдийн засгийг гадаад, дотоод хүчин зүйлсээс хамаарч харах хэрэгтэй. Дотоод хүчин зүйл гэвэл сонгууль. Сонгуулийн үр дүн ямар байхаас хамаарч хөрөнгө оруулалт хийгдэнэ. Тийм болохоор эхний зургаан сар дорвитой том хөрөнгө оруулалт өөрчлөлт гарахгүй. Гадаад хүчин зүйл гэвэл АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны дайн ямар байхаас ихээхэн шалтгаална. Энэ оны эцсээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь тодорхой хэмжээнд нөлөөлөөд  эхэлсэн байх шиг байна. Мөн түүнчлэн өрийн асуудал байгаа. 2021 он хүртэл зөвхөн хүүгийн төлбөрөө төлж байгаа. Тийм болохоор 2020 оны эдийн засаг нилээн хүнд байх болов уу даа. Одоо валютын ханш нэлээн өсч байна.

-Хятад, АНУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засагт асуудал дагуулж буй. Бидэнд ч гэсэн эрсдэл дагуулж болзошгүй. Тэгэхээр ирэх жил, дараагийн томоохон өр төлөх жил гээд эдийн засгийн ямар хүндрэл, сорилт, дэвшил биднийг хүлээж байна вэ?

-Худалдааны дайн бол зөвхөн хоёр улсын хоорондох асуудал биш. Дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Бид дэлхийн нэг хэсэг. Ялангуяа манайх шиг экспортын хамааралтай улс. Ямарч муу зүйлйд бас сайн тал байдаг. Энэ худалдааны дайн ч мөн адил. Хятадад эдийн засгийн бүтцээ өөрчлөх, шинэчлэх хандлага гарч байна. Экспортонд суурилсан эдийн засгаас хэрэглээнд суурилсан загвар руу. Экспорт буурахаар дотоод үйлдвэрлэлээ танаж гадагшаа хөрөнгө оруулалт ихээр хийх байх. Эрчим хүч, дэд бүтцийн хувьд бүс нутагтаа ингеграцид орох нь бас л чухал асуудал. Эндээс бид өөрийн боломжоо гаргаж авах хэрэгтэй мэт санагдаж байна. Өндөр технологи шаардсан салбарт хятадыг болон бусад хөгжингүй орнуудыг хамтад нь оролцуулах тийм бизнесийн төслийг бид өөрсдөө санал болгох учиртай. Монгол улсын эдийн засгийн хувьд хамгийн том сорилт бол төгрөгийн ханшийн сулрал байх болов уу гэж харж байна. Гэхдээ Таван Толгой олон улсын хэмжээнд ажилттай арилжиж чадвал сорилтууд арай бага байх болов уу.

-Монгол Улсын ирэх оны төсөв хоёр хэтэрсэн. Жил болгоны төсвийн зардал нь орлогоосоо давдаг. Зардлуудыг бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээ, реформ хийх ёстой гэж зарим хүн үздэг. Жил бүр төсвийн зардал нэмэгдэж байгааг та юу гэж дүгнэж байна вэ?

-2020 оны төсөв батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтыг ихээр тэлсэн, маш өөдрөгөөр баталсан. Мэдээж төсвийн зарлагыг нэмэгдүүлсэн болохоор тэр хэмжээний орлого орох ёстой. Эдийн засгийн өсөлтийг 6 хувь, инфляцийг 8 хувиар авч үзсэн байсан. Хамгийн ихээр орж ирэх орлогыг татварын орлого бүрдүүлж байна лээ. Мөн уул уурхай. Нүүрсний экспортыг 42 сая тонноор төсөвлөсөн. ОУВС-ийн хөтөлбөрийг бид анх удаа хэрэгжүүлж байгаа юм биш. Өмнө нь ч нилээн хэдэн удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Тэгэхээр хүсэл эрмэлзэл байвал амжилттай хэрэгжүүлж чадна. Гэхдээ зөвхөн банкны асуудал биш сая есдүгээр сард хийсэн үнэлгээндээ төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж, 2021 онд эргэн төлөх өрийг дахин мөнгө босгож санхүүжүүлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Төсвийг батлахдаа бид үр ашгийг нь сайн харах хэрэгтэй. Зүгээр нэг гаргаж байгаа зардал биш. Энэ чинь эдийн засгийн үр ашгаа өгч ажлын байр нэмэгдүүлэх учиртай. Харин соёлын төв өргөө зэргийг их хэмжээгээр барьж байгаа нь ямар ч үр ашиггүй зардал харагдаж байна. Соёлын төв барьснаар өнөөдөр тэр суманд хэчнээн ажлын байр бий болох уу? Халаалт, ус, цахилгаан зэрэг урсгал зардлаа даахгүй. Тэгээд хоёроос гуравхан ажлын байр бий болгож байгаа мөртлөө хөрөнгө оруулалт нь тэрбумаар төсөвлөгдөж байна. Мөн барьсан барилга байгууламжаа засаж янзалж байх тодорхой төсөв жил болгоны төсөвт суулгаж байх хэрэгтэй. Тэгэж байж барилга байгууламжийн ашиглах хугацаа, насжилт уртсах болно. Барьж байгуулснаа засаж тордохгүй, байнга л нурааж шинээр барина гээд байж болохгүй.

-Төсвийг бүрдүүлэгч гол салбар нь уул уурхай. Гэтэл бид олон жил эдийн засгийг солонгоруулах тухай ярьж ирсэн?

-Эдийн засгаа төрөлжүүлэхэд бидэнд зайлшгүй хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэгэхээр бид уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгө мөнгийг эдийн засгаа төрөлжүүлэхэд ашиглах хэрэгтэй байна. Эдийн засгаа төрөлжүүлэхэд гагцхүү бодлого мөн урт хугацааны хэрэгжүүлэлт чухал. Мянга гоё бодлого гаргаад тэрийгээ урт хугацаанд хэрэгжүүлж чадахгүй бол ямарч үр дүн өгөхгүй. Хөдөө аж ахуй, мал аж ахуй г.м олон боломжууд байна. Харамсалтай нь урт хугацаанд, үе шаттай төлөвлөгөө хэрэгжүүлэхгүй бол үр дүнгүй байх болов уу.

-Дэлхийн нийтээр технологийн хөгжил, технологид суурилсан хөрөнгө оруулалтуудад анхаарлаа хандуулж байна. Технологийн хөгжилтэй холбоотой олон мэргэжил үгүй болж, хүний оролцоо багасч, цахим хэлбэрт шилжиж байна. Тэгэхээр цаашид эдийн засгийн хөгжлийн тулгуур юу байх вэ, юун дээр бид анхаарах ёстой вэ?

-Технологийн хөгжил нь Монгол Улсын хувьд зөв ашиглаж чадвал харин ч эсрэгээрээ олон давуу тал авчирч болох юм шиг санагддаг. Монгол Улс томоохон үйлдвэр барих гэхээр боловсон хүчний ихээхэн хомсдолд орох гээд байдаг. Цөөхөн хүн амтай учир ажиллах хүч дутмаг. Тийм болохоор Монголд ажлын байр алга болохгүй харин ч нэмэгдэх боломжтой. Мөн манай улсын дэд бүтэц сул хөгжсөн. Иймээс бид хатуу дэд бүтэц гэхээсээ илүү технологи ашиглан зөөлөн дэд бүтцээ хөгжүүлвэл сул талаа давуу тал болгож ашиглах боломж бүрдэнэ гэж хардаг. Квантум компьютерын сураг сонсогдож байна. Хиймэл оюун ухаан, блокчейн технологи бодит салбар болж байна.

Сансар судлал, роботын, эрчим хүчний салбар, автоматчлал зэрэг шинэ шатанд дэвшиж байна гэхчлэн цоо шинэ зүйлс эдийн засгийн суурь ойлголтод орж ирж байна. Энэ мэт салбарт өрсөлдөх боломж үргэлж нээлттэй гэж боддог. Гол нь үүн рүү чиглэсэн төрийн бодлого, бодлого хэрэгжүүлэх механизм, санхүүжүүлэх загвар зэргийг одооноос эрчимтэй анхаарах хэрэгтэй.

Цаг нь тулчихсан. Төсвийн хөрөнгө оруулалтыг ч энэ чиглэлд төлөвлөгөөтэй зарцуулах шаардлагатай. Үүний тулд хуримтлал буй болгох хэрэгтэй. хуримтлалыг одоогийн орлого олж байгаа бодит салбар болох уул уурхайгаас л бүрдүүлэх нь ойлгомжтой доо, уг нь.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tarvag 2019-11-28 64.119.16.144

ter Bayriin chini money ugaaltaas bolood saaral jagsaaltand orson uim bish uu,.baruunii ih itgel bish ,baruunii ih luivar uim bish u,torgon benz tursik omsson ediin zasagch guia,Bayriin nuuts amrag Tsolmon avgai shig goo saihnaa tordoj ,trogon bandaash,levchik omssoj alban tushaald hursen Hooson tolgoit mini

Avatar

Зочин 2019-11-28 202.9.42.218

их л ойрхон хардаг эдийн засагч бна даа мөнгө үнэртээд л бна ярилцлагаас нь

Avatar

Ганба 2019-11-28 202.126.88.197

Заас дайнии хажуугаар дажин гэж чи дут баруунии тэжээр

Avatar

Зочин 2019-11-28 202.55.188.45

Бид хүний өөрийн хүмүүс гэлтгүй судалж үзэх нь чухал даа !Ямарч байсан АЛС ХЭТийн өодлогоор урагшаа зүтгэх нь чухал даа

Avatar

ZUGEER L DALD OR 2019-11-28 162.229.188.40

LAGSHMI CH GENE UU BUUNII NOHOI < GADNII GAR HUL< ZUGEER UHEJ DALD OR< ALGA BOL

Avatar

Цагааны доодох 2019-11-28 213.55.221.82

Цагааны доодох

Avatar

доодох 2019-11-28 213.55.221.82

доодох

Avatar

иргэн 2019-11-28 202.126.88.133

иймэрхүү цагаач жингэрүүд амаа алаараа худалдаж амьдраад байгаам даа

Avatar

Зочин 2019-11-28 66.181.161.11

Энэ хүүхнии ярьсанаар бол бид рио тинто д дэлхиид эхнии аравт орох нөөцтэй уурхайгаа зүгээр өгөөд 34%д оногдох ашгаа авч чадалгүй хэдэн тербум долларын өрөнд ороод үлдэх нь зөв юм байна лдаа арагагүй л захиалгатай ярилцлага байнадаа

Avatar

Зочин 2019-11-28 202.9.46.148

Duhaa naash n dyraan tsaash n

Avatar

Зочин 2019-11-28 202.179.24.174

P.Tsagaanii daldalsan turiin bus baiguullagiin tuluulugch. Tsaaguuraa elbegee tsagaanii gar hil bologsod Oyu tolgoigoo hamgaalj bgaa ene. Herevee shaardalagatai bol zogsooh huuj gargah ni zuv.

Avatar

Зочин 2019-11-28 192.82.76.165

Za ter n ch haishaa ym. Ghde ontsgui yum yariad baian

Avatar

Иргэн 2019-11-28 139.5.219.65

ХУЦДАГ ХАР .. ВЭЭ ЧИ .

Avatar

Зочин 2019-11-28 202.126.89.212

tegeed ene gereeg uurchiluh bolomzgvi hereggvi gez boddog hvnvv

Avatar

Зочин 2019-11-28 139.5.216.166

Битгий х** х*******н хурлийзаа новшийн хятад руугаа риотойгоо далд ор.

Avatar

Зочин 2019-11-28 192.82.68.227

vгvй ээ! энэ чинь юу болжийн оо? Зогсоох естой гээл уурлаж уйлж чарлаад vсээ vгтээгээд байдаггvй бил vv??

Avatar

ZOCHIN 2019-11-28 180.150.82.98

HOL OCHIJ HOSHNOGOO MAAJ LAGSHMAA GUAI. ENE MUU GEREE b** HEL ERUU TOLGOI HOER CHINI CH SALDAGIINSHDEE…

Avatar

Зочин 2019-11-28 64.119.19.65

Зогсож болохгүй гээл хуцхийн оюу толгойн гадаад ууд чинь өөрсдөө дампуураад зогсчуул чи яахын та нар зогсож гээл ажилхуу эртхэн өөрсдөө зууралдаж сурсан нь дээр ядраад зовоодч гэсэн өөрдийгөөл сургахаа бод бэлэн том юм ярисан авгай

Avatar

зочин 2019-11-28 202.9.46.124

Хоногоо хүлээгээд хэвтэж байгаа өвгөчүүлд Оюу толгой хэрэггүй л дээ …. Харин амьдрах хүслээр дүүрэн хүүхэд залуучуудад бол дахиад арван Оюу толгой хэрэгтэй байна да ..

Avatar

zochin 2019-11-28 122.201.19.66

Zogsooj bolohgui bas Mongold ashiggui baij bolohgui.

Avatar

Зочин 2019-11-28 66.181.182.87

эмэгтэй хүн хэзээ ч улсын эзэн байж чаддаггүй нэг х у ж аатай шаалгаал тэр х у ж аагийн өмч болдог тиймээс аль ч улс орон эзэн хүн эр хүн байдаг тиймээс иймэрхүү ярианд эмэгтэй хүмүүсийг оролцуулах хэрэггүй тэд хэн нэгний халхавч бээлий л болдог. одоо цагт Монгол хүүхнүүд ху жаагийн бээлий болсон цагт аюултай дан ху жааг намнахад амар харин Монгол эхнэртэй ху жаа бол хэцүү шүү эхлээд Монгол эхнэрийг нь дарж байж цаад ху жааг намнана

Avatar

Зочин 2019-11-28 66.181.182.87

хөөж гаргах хэрэгтэй, хөөж гаргалаа гээд эдийн засаг муудна л биз тэртэй тэргүй Энхсайхан н**ш 90 оны үед Монголын эдийн засгийг сүйрүүлж элгээр нь мөлхүүлж байхад тэсээд гарсан юм чинь ганц уул уурхай төсөл зогслоо гэхэд дамдуурчихгүй ойлгомжтой. нөгөө хамгийн адгийн гээд муулаад байдаг Зимбабие хүртэл Рио Тинтог хөөгөөд гаргасан байналээ бид тэднээс дордов л гэж

Avatar

Ккк 2019-11-28 64.119.17.57

Бид 10 жилийн хугацаанд 1 ч төгрөгийн ашиг хүртээгүй харин Рио тинт 6.2 тэрбум долларын ашиг хүртэж хариуцлагатай албан тушаалтан Уих гишүүн Аюурсайхан энэ мэдээллийг хийгээд 10 аад хонож байна энэ чинь гэрээгээр халхавчилсан дээрэм гэмт хэрэг нэн даруй зогсоох хэрэгтэй битгий их мэдээд ард түмний тархи угаагаад байгаарай

Avatar

Оркийн төлөөлөл 2019-11-28 202.9.45.208

Оркууд нь Оюутолгой төслийг хөөж гарга гээд бхад тэдний хүслээр л болох биз гаргаад үзэхгүй юу

Avatar

Bayar 2019-11-28 139.5.218.39

Захиалга л байна ш дээ. Ямар ч хүн уншаад л ….

Avatar

Зочин 2019-11-28 124.171.161.107

Нөгөө талаас нь харвал Монголын баялгыг яаж хуурч хямдаар авья, туршлагагүй байдлыг нь ашиглаад хийсэн гэрээгээ хэнээр яаж хамгаалуулах вэ, ямар байгууллагаар хэзээ яаж дарамтлах вэ гэсэн байдал байж болно ш дээ. Шударга байна гэдэг харилцан ашигтай байх. Эсрэг тал ч гэсэн монголчуудын боломжуудыг хараад зарим нэгийг нь зөвшөөрөхөд бэлдээд байж болно ш дээ. Бид өөрсдөө айгаад толгойгоо илүүлээд суух гээд байх нь тэнэглэл биш үү

Avatar

Маш их алдаатай бичжээ! 2019-11-28 103.229.123.241

Манай төр засагт Оросын тусгай албанд худалдагдсан буюу нээнтэгээр барьцаалагдсан хорлон сүйтгэгчид ОТ-н эсрэг маш идэвхтэй ажиллаж байна шүү!!! Төр засгийн толгойд суугаа удирдагч нар үүний эсрэг зоригтой шийдэмгий арга хэмжээ авч, ОТ-н 34%-иасаа татгалзаж, рояльти+татваруудаа ахиухан тогтоогоод амар тайван суудаг болмоор байна!!!!!!!!!

Avatar

зочин 2019-11-28 103.9.90.98

бичсэн зүйлүүдийг нь харахад хөлсний бичээч гэдэг нь тодорхой байна. хэзээ болтол тэнэг шийдвэр гаргасан нэр төрөө бодож дан тэнэгүүд байдаг гэдгээ баталж суух юм. тэнэг шуналтнуудын шийдвэрийг засах ажил хийхгүй бол, ямар ч татваргүй бүх юм аа зөөгөөд дээр нь Монголын өр улам л их болоод үлдэх гээд байна шдээ

Avatar

Зочин 2019-11-28 49.0.212.7

Баялаг нь үндсэн хуулиар бүх ард түмний мэдлийн хөрөнгө тул эргээд иргэн бүрт үр шимээ өгч чадах ашигтай төсөл бидэнд хэрэгтэй. Тэрнээс ганцхан компаний эрх ашигт нийцсэн төсөл ажиллуулаад яадаг юм, татан буулгаад хөөж гарга

Avatar

зочин 2019-11-28 202.131.227.30

Оюу толгойтой байхгүй бол бага сага мөнгө орж ирэхгүй л болох байх гэхдээ болно ш дээ Монголчууд гол нь 2 талд хоюуланд нь үр өгөөжтэй байх талаар ярьж байгаа юм тэгэж гэрээгээ өөрчлөх хэрэгтэй гэж ярьвал Монгол хүн эх орондоо үр хүүхдийн ирээдүйг боддог хүн байна гэж хардаг болоод байна Түүнээс биш Оюу толгой байхгүй бол Монголчууд бараг амьдарч чадахгүй гэх мэт мессеж бол инээдтэй л дээ Ингэж ярьвал хүмүүс Оюу толгойгоос цалин авдаг хувь эзэмшдэг ашиг сонирхолын зөрчилтэй хүн байна гэж хардэг

Avatar

Зочин 2019-11-28 66.181.161.1

Төслийг зогсоох тухай хэн ч яриагүй. Төслийг сайжруулах тухай ярьж байгаа. Үүнийг энэ хүүхэн мэдэхгүй гэж үү.., Оюу толгойн тагнуул юм биш үү. Эсрэг талын эрх ашиг ч гэнэ үү. Харин ч бид чанга байх хэрэгтэй, тэгэж байж дараагийн төсөлд хожил авна.

Avatar

Zochin 2019-11-28 59.153.115.60

Ene metiin mergejilten nertei luvarchin emgenuud yanz buriin ulger yarij tarhi ugaahaa bolilloo.ih hemjeenii Mongo avsana uu.

Avatar

Зочин 2019-11-28 188.168.152.237

Яагаад зөвхөн хөрөнгө оруулагчын эрх ашиг яриад байдаг юм бэ?өөрийнхөө улс орон ард түмний эрх ашиг хаана нь байнааа

Avatar

Зочин 2019-11-28 43.242.243.103

зогсоох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-28 66.181.161.39

gereeg bol ulam saijruulj ywah gereetei sh de.zasgiin gazar ni foforood ajlaa hiij chadhgvi bna.ediin zasgiin tolgoi alga how jiweer ajlaa hiij bna.tegwel ard tvmend sain hvn boloh gej haragdah bolloo.gadaad dotoodiin ajlaa arai uuruur harj hiigeech hvreegee tel malnuudaa

Avatar

ыба 2019-11-28 103.11.195.34

ОДоо зогсоох биш гэрээнд МОнголын талыг ашиггүй баталсныг өөрчлөх гээд байгаа юм ш дээ. ХҮмүүсийн толгойг эргүүлээд яах санаатай хүн бэ Хэдэн цаас аваа вээээ Хэн гэгч вэ өөрөөө

Avatar

Зочин 2019-11-28 66.181.161.39

erunhii said,said nar salbar salbartaa ediin zasagch baih èstoi ulsin ih hurliin gishvvd mun adil how zuusun soshioloor ajlaa hiisen hvmvvs uls orniig uud tatahgvi shvv

Avatar

nnnn 2019-11-28 202.179.31.97

Blood Diamnd=tai adilkhan

Avatar

Зочин 2019-11-28 203.217.139.225

Гэрээ буцвал бид өөр этгээдэд бүр илүү үнээр зарчихна ш дээ.

Avatar

zochin 2019-11-28 202.179.24.158

ter olon terbum togrogiig Undarmaa gischuunees avaj og !!! bid mongogui, ajilgui ND tolochgui

Avatar

Зочин 2019-11-28 66.181.182.30

ДОЛИЙСОН ХУЛГАЙЧ МИНЬ БИТГИЙ ГАДНЫХНЫ ГАР ХОЛ БОЛООД ЯНЗ БУРИЙН ЮМ ГУЦААД БАЙ. ЯАСАН Ч БАЙСАН ГЭРЭЭНД ООРЧЛОЛТ ОРУУЛАХ САЙЖРУУЛАХ ЕСТОЙ. БОЛОХГУЙ БОЛ ХООЖ ГАРГАНА.

Avatar

Зочин 2019-11-28 202.55.191.194

ЯМАР 5-10 ТӨСӨЛ БАЙГАА ВЭ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ БАС ОЮУТОЛГОЙ ШИГ ЮМ ХИЙЧИХЭЭД ЧИМЭЭГҮЙ ХАМ ДАРААД БАЙНА УУ

Avatar

Зочин 2019-11-28 202.55.191.194

ХЭРЭГГҮЙ ЭЭ ГАЗАР ДООРХИ БАЯЛАГ АЛГА БОЛЧИХГҮЙ НҮҮГЭЭД ЯВЧИХГҮЙ. ОЛОН УЛСТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ ЧАДДАГ БОЛСОН ХОЙНОО АШИГЛАНА БИЗ. АЛЬ ЧУТГААРАА БАЯЛАГАА АШИГЛУУЛЖ БАЙГАА ТАЛ ДАВУУ ЭРХЭЭ ЭДЛЭЭД ЯВАХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2019-11-28 66.181.190.100

Зууны шилдэг тэнэг гэрээ хийснээ хүлээн зөвшөөрч зогсоох хэрэгтэй газар доорхи баялаг монголынх мөн юм байгаа биз дээ тэгээд яагаад баялагаа өгч байж дээр нь өр шир төлбөрт орж байгаа нь зөв юм уу ичмээр новшнууд шүү

Avatar

ot 2019-11-28 182.160.33.142

elbegin shidsen chuluu tegeed ch huuheldei shdee

Avatar

s*** 2019-11-28 202.131.246.62

Hutsdag awgai we ouytolgoi yahaw aldaa l biz daraagiinhaa tosliig bodood chimeegui bai gesen utgatai zuil h*****d bgaamuu shees chin

Avatar

Batzaya 2019-11-28 202.21.112.194

Gencogiin yumaa bichuuldeg hun bh shig bna. Genco uuruu medej bga biz dee ugaasaa lag shdee mongol yalna!

Avatar

11255211 2019-11-28 202.55.191.130

ИХ ХУРЛЫН ОЛГОЙ ТОЛГОЙТНУУДАД ЛЕКЦ УНШУУЛМААР МУНДАГ ХҮҮХЭН БАЙНА.

Avatar

Зочин 2019-11-28 66.181.160.107

ene avgaig gudmand taarval shuud nam tsohij unagaana zevuun ats ve muu b*** doloogch

Avatar

Зочин 2019-11-28 202.126.89.3

Dur esgesen, ur chadvar, medleg homs hun bnleede. Shal hudlaa sanagdsan

Avatar

Зочин 2019-11-28 202.131.227.30

Хэн хэн эх орноосоо урваж байна гэдгийг ч харин ч нэг сошиалаар хараад мэддэг боллоо гэж

Avatar

Зочин 2019-11-28 182.160.2.92

Уул уурхай болон IT технологийн талаар Төрийн бодлогоо тодорхойлж чадахгүй ЗГ хөөрхий гэнээ. УИХ ЗГ шийдвэрээ түргэн гаргаачээ. Хүүк ойлгох болов уу? гэж ярьж эхэллээ.

Avatar

Бандан 2019-11-28 202.9.43.249

Нам зогсоогоод дараагийн төөргөө харах хэрэгтэй.Уул нь энэ төсөлтэй төсөлгүй болоод л байсан улс.харин улсад ашиггүй гэрээ хийсэн авлига авсан улс төрчдийг бүгдийг нь цаазлан хороох хэрэгтэй.бусдадаа сургамж бологээ.

Avatar

Зочин 2019-11-28 202.9.40.25

Хэний захиалгаар ийм юм яриад байна аа,хахууль авсан болов уу гэж хар төрөөд байна.

Avatar

Зочин 2019-11-28 103.14.38.136

Төсөл зогсож болохгүй нь зөв байж болно, Гэхдээ түүгээр түрий барьж биднийг мөлжиж болохгүй. Хамтарч ажиллах, худалдаа хийх аль аль нь 2 талд адилхан ашигтай байх ёстой. Тэд үнэхээр 2048 оноос ашиг олохоор төсөлд өөрсдөө оролцсон гэж үү

Avatar

Зочин 2019-11-28 49.0.212.7

МАН-ын дарга асан С.Баярын 6оовны хөхүүр

Avatar

эдийн засагч дэмбрэл 2019-11-28 103.229.120.79

эдийн засгын прогноз тайланг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

Avatar

уурхайчин 2019-11-28 103.229.120.79

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

Avatar

болдоо 2019-11-28 49.0.137.180

хий хоосон амьдралаас тасархай юм ярьж байх шиг санагдлаа ….

Avatar

Зочин 2019-11-28 66.181.183.216

ОТ зогсхоор Монгол улс тэгээд шууд дампуурхуу битгий ш*****а та нар.

Avatar

Зочин 2019-11-28 202.126.89.41

Юун үлгэр яриад байна даа. Эхлээд 3 сая иргэдээ аятайхан амьдруул.

Avatar

Зочин 2019-11-28 103.229.121.134

Жоохон ном үзсэн тэрэндээ толгой нь эргэсэн хүн байна даа. Хүн бизнес хийх гээд амьдрал аргаа барж байж амжилт олдог үүнтэйгээ зэрэгцээд ихээхэн юмыг ойлгодог юм. Харин та бол амьдарахын тулд хацараа ч хайруулж үзээгүй, худал ярьж, амаа үнэлж амьдардаг хүн байна шүү. Бүхнийг мэдэгч, бүхнийг чадагчийн хиймэл дүртэй баагий минь …

Avatar

иргэн 2019-11-28 202.179.26.226

тэгээд зогсоохгүй гээд МУ-д ашиггүй улам Өрөнд ороод ажиллуулаад л байх хэрэг үү Эдийн засагч гуай, Өөрөөс чинь илүү Гадны ЭЗ- ч хүн Анхааруулж хэлээд Зууны Луйвар болчихсон шүү гээд байхад хүртэл үү

Avatar

Энхболдо 2019-11-28 202.21.112.194

Ямар сайн шудрага бичсэн бүсгүй вэ! Амжилт

Avatar

T+1 2019-11-28 202.126.88.198

Salad xawchixmaar shees we

Avatar

Уран цэцэн яригчид олон байна 2019-11-28 202.21.127.160

Монголд уран цэцэн яригчид олон байна, тэд нэг жижиг импортыг орлох зүйлийг эх орондоо үйлдвэрлэх гэж огтхон ч оролдож үзээгүй, нэг шархны тос, цай ч юм уу хийж үзээгүй мөртлөө хүний хийж байгааг шүүмжлэх нь гаргуун. Монголд яригчид хэрэггүй, бодитоор муу ч сайн ч юм хийж бүтээдэг, сэтгэл зүтгэлтэй хүн л дутагдаж байна даа. Монгол улс уул уурхай эрхлэх түвшиндээ хүрээгүй орон, зөвхөн мөнгө байгаад л болчихдог юм биш, боловсон хүчин, нутагшуулсан технологи хэрэгтэй.

Avatar

зочин 2019-11-28 202.131.227.30

Зогсоовол зөвхөн Монголд ашиггүй биш Гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн ашиггүй гэж ярих хэрэгтэй

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ХОЁР ИРГЭНИЙ ЯРИА 2019-11-28 192.82.69.67

Баабар, Баяр, Баярцогт нараар Рио-той хэлэлцээр хийлгэе. Болохгүй.Тэд бол барууны тэжээврүүд. Тэгээд хэнээр хэлэлцээр хийлгэх юм? Бат-Эрдэнэ аварга, Даваасүрэн, Болорчулуун нараар Рио-той хэлэлцээр хийлгэе. Болохгүй. Тэд Рио-гийнхонтой гар зөрүүлчихээд зогсож байхдаа сийхгүй хүмүүс. Тэгээд хэнээр хэлэлцээр хийлгэх юм? Тэр чинь л ХЭЦҮҮ АСУУДАЛ болоод байна шүү дээ.

Avatar

иргэн 2019-11-28 202.70.34.70

Батэрдэнэ аварга Болорчулуун хоёрт хэл ус, мэргэжил мэдлэг сайтай хэдэн залуус гаргаж өгөөд хийлгэхэд яг таарна. Харин заавал Риотой тохир, гэрээг цуцалж болохгүй гэж үүрэг өгөх хэрэгтэй

Avatar

болдоо 2019-11-28 49.0.137.180

коммунистуудыг энэ гэрээнд ойртуулж болохгүй гээд байгаа ш дээ ….

Avatar

e 2019-11-28 64.119.16.144

Radnaa guia tani shig mongol hunii uhaan baihgui,gonjoom zangiatai,hudal diplomat huiten setgeltei baruunii hev maygiig duuriasan humuusiig sohroor shutsen humuus olshirvol mongol hetsuudeh baih shuu.BAABAR,BAYR,BAYRTSOGT GESEN SHUNAL NI SAVANDAA BAGTAHGUI,EH ORONOO GESEN SETGELGUI HUMUUSIIN OROND,NUGUU 3 NI DEER BAILGUI YAHAVDEE,chadahgui bol uul uurhaigaar ch yah uim,chaddag ur hoichid uldeg

Avatar

Irgen 2019-11-28 202.126.88.57

Bayrtsogtiin bogsiig doloogch uu

Avatar

Зочин 2019-11-28 202.131.227.42

tehh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж