ХҮН Баян-Өлгийд “хөлтэй” боллоо

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

ХҮН Баян-Өлгийд “хөлтэй” боллоо

Улс орны хөгжлийн гол тулгуур болсон хүний хөгжилд анхаарлаа хандуулж байгаа Хөдөлмөрийн үндэсний намынхан 21 аймагт салбар хороогоо байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд тус намынхан Баян-Өлгий аймагт салбар хороогоо байгуулсан байна. Иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож, шийдэл гарцыг нь хамтдаа хайж буй тус намынхныг орон нутгийн иргэд талархан хүлээн авч байна. Баян-Өлгий аймагт салбар хороогоо байгуулах үеэр тус намын дарга С.Боргил “Монгол Улсын 3 сая иргэн нийслэлээс хол ойр гэж хөгжлөөрөө зааглахдах биш, хаана ч хөдөлмөр эрхэлж сайхан амьдрах боломжийг хангах нь төрийн үүрэг. Ер нь бол хүнээ хөгжүүлж байж л улс хөгжинө. Баян-Өлгий аймагт сүүлийн хэдэн жилд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байгаа ч ажилгүйдэл буурахгүй байна. Гэтэл ажилгүйчүүдийн дөч гаруй хувийг дээд боловсролтой иргэд эзэлж байна”. гэв. Мөн тэрээр “100 гаруй мянган хүн амтай Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурах хандлагатай болсон байна. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлд идэвхитэй ажил хайж байгаа нийт ажиллах хүчний 60 хувийг дөч хүртэлх насны залуучууд эзэлж байгаа нь орон нутагт ажлын байр дутагдалтай байгааг харуулж байна. Хүнээ хөгжүүлж байж баг, сум, цаашлаад улс орон хөгжинө гэдгийг Баян-Өлгийчүүд хэлж байна” гэлээ.

Т.СОЛО

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж