Энэ онд Орос их хэмжээний улаан манжин хураан авлаа хэмээн Шадар сайд Алексей Гордеев Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ хэлсэн байна.
Ерөнхийдөө энэ жил Орос улс ургац арвин байсныг Шадар сайд дурдаад түүн дотор улаан манжингийн ургац маш сайн байсныг онцолсон байна. Энэ намар 53 сая тонн улаан манжин хураасан нь түүхэнд байгаагүй их ургац ажээ. Өмнөх онтой харьцуулахад 25 хувь өссөн дүн юм.
Хүнсний ногоо, тэр дундаа төмсний ургац маш сайн байсан нь энэ өвөлдөө хэрэглэгчдийн хүнсний зардал тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн Алексей Гордеев хэллээ.
Үүнээс гадна энэ онд мах болон сүү үйлдвэрлэл тус тус хоёр хувиар өссөн бөгөөд мах, сүүний экспорт 24 тэрбум рубль хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт олгосон татаас энэ онд 318 тэрбум рубль байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ