Аялал жуулчлалын Biletix агентлагийн судалгаагаар энэ шинэ жилийн амралтаа өнгөрүүлэхийг хүсч байгаа газраар Беларусс тодорсон байна.
Москвагаас Беларуссийн Минск ороод буцах хоёр талын зардал нь арванхоёрдугаар сарын 29-нөөс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэл 6000 орчим рубль байх ажээ.
Беларуссийн дараа нэрдэгдсэн маршрутууд нь Латви (онгоцны хоёр талын тийзийн үнэ 6700 рубль), Армян (11000 рубль), Унгар (14000 рубль), Турк (15000 рубль) ажээ.
Харин Орос дотроо хамгийн хүсэмжит маршрут нь Ингушетийн Назрань хот байна. Москвагаас Назрань хүртэлх хоёр талын онгоцны тийзийн үнэ 8200 рубль болох ажээ. Назраниас гадна Самар, Псков, Сочи хотуудад очиж шинэ амралтаа өнгөрөөхийг оросууд илүүд үзсэн байна. Эдгээр чиглэлээс хамгийн үнэ тийз нь Сочи бөгөөд Сочи хүртэлх хоёр талын онгоцны тийзийн үнэ 13000 рубль юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ