Оросын армийн зориулалттай "Кунгас" роботын эхний туршилт амжилттай боллоо хэмээн ОХУ-ын хуурай замын цэргийн командлагч генерал Олег Салюков "Красная звезда" сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
"Энэ жил “Кунгас” роботын эхний туршилтыг амжилттай хийлээ. Энэ нь роботын комплекс гэж хэлж болно. Удирдлага болон дөрвөн өөр төрлийн функциэс комплекс бүрдэж байгаа. Ирэх 2020 онд байлдааны байдалд туршина” хэмээн генерал Олег Салюков хэлсэн байна.
Мөн ирэх 2020 онд "Штурм", "Соратник" гэсэн хоёр шинэ төрлийн роботыг бүтээх ажил эхлэх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ