МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны /2019.11.28/ өдрийн 10:00 цагт “Чингис” зочид буудлын хурлын тамхимд эхэлнэ. Энэхүү хурлаар МҮОХ-ны дараагийн шинэ ерөнхийлөгчийг томилох асуудал, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна. МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн өнгөрсөн аравдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөх болсноо өргөдөлдөө дурдсан. Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчийг дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг орлон гүйцэтгэж байгаа юм. Б.Батүшиг нь МҮОХ-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө илэрхийлсэн. Мөн түүнтэй хамт МҮОХ-г авахаар Н.Түвшинбаяр, Ц.Бат-Энх нарын хүмүүс өрсөлдөх юм. Н.Түвшинбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүтгүүлж буй. Тэрбээр МҮОХ-ны даргааг сонгогдвол дэд ерөнхийлөгчөөр Д.Дагвадоржийг ажиллуулах тохиролцоо аль хэдийн саарал ордонд зурагдсан гэх. МҮОХ-ны харъяад спортын бүх холбоод мөн Допингийн эсрэг төв багтдаг.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ