Жудо : Мастерсийн тойм | News.MN

Жудо : Мастерсийн тойм

Жудо : Мастерсийн тойм

Жил бүр IJF буюу Олон улсын жудогийн холбооноос Мастерсийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн 9 дэх удаагийн Мастерс тэмцээн манай өмнөд хөршийн Чиндао хотын 12’500 хүний суудалтай Гуошио Спортс центрт болно. 5 тивийн 66 улсын 453 жудочин хурд хүч, авхаалж самбаа, эр зоригоороо ирэх сарын 12-оос 14-ний/2019.12.12-14/ хооронд 3 хоногийн турш өрсөлдөнө. Монгол Улсын хувьд энэхүү тэмцээнд эрэгтэй , эмэгтэй 11 жинд 21 тамирчнаа илгээж байна. Анх 2010 оноос хойш зохиогдсон тус тэмцээнд Монгол Улс тогтмол өндөр амжилт гаргаж байсан билээ.


ТУХАЙЛБАЛ :

 2010 оны Сувоны Мастерс тэмцээнд :

С. Миярагчаа (эр, -66 кг) – Алт

2011 оны Бакугийн Мастерс тэмцээнд :

Х. Цагаанбаатар (эр, -66 кг) – Алт

М. Бундмаа (эм ,-52 кг) – Хүрэл,

Б. Тэмүүлэн (эр, -100 кг) – Хүрэл

 2012 оны Алматигийн Мастерс тэмцээнд :

С. Мияарагчаа (эр, -66 кг) – Алт

Х. Цагаанбаатар (эр, -66 кг) – Мөнгө

 2013 оны Тюмений Мастерс тэмцээнд :

Д. Сумъяа (эм, -57 кг) – Алт

С. Ням-Очир (эр, -73 кг) – Алт

А. Цолмон (эм, -52 кг) – Мөнгө

Г. Болдбаатар (эр, -60 кг) – Мөнгө

Х. Цагаанбаатар (эр, -73 кг) – Хүрэл

2014 онд Мастерс тэмцээн тодорхойгүй шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй.

 2015 оны Мароккогийн Мастерс тэмцээнд

: М. Уранцэцэг (эм, -48 кг) – Алт,

Д. Сумъяа (эм, -57 кг) – Алт

Г. Болдбаатар (эр, -60 кг) – Хүрэл

Д. Төмөрхүлэг (эр, -66 кг) – Хүрэл

 2016 оны Гуадалахарагийн Мастерс тэмцээнд :

Д. Сумъяа (эм, -57 кг) – Алт

Д. Төмөрхүлэг (эр, -66 кг) – Мөнгө

Г. Одбаяр (эр, -73 кг) – Мөнгө

Д. Амартүвшин (эр, -70 кг) – Хүрэл

 2017 оны Санкт-Петербургийн Мастерс тэмцээнд :

Д. Сумъяа (эм, -57 кг) – Алт

Г. Хэрлэн (эр, -66 кг) – Алт

М. Уранцэцэг (эм, 48 кг) – Хүрэл

Д. Амартүвшин (эр, 60 кг) – Хүрэл

 2018 оны Гуанчжоугийн Мастерс тэмцээнд :

Л. Отгонбаатар (эр, -100 кг) – Мөнгө

Д. Амартүвшин (эр, -60 кг) – Хүрэл

Д. Алтансүх (эр, 66 кг) – Хүрэл

Харин 2019 оны Чиндаогийн Мастерс тэмцээнд Монгол Улс дараах байдлаар жин тус бүрт оролцоно :

 Эрэгтэй -60 кг :

– Д. Амартүвшин – Мастерсийн гурван хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт , дэлхийн ранканд 11-рт эрэмбэтэй.

– Г. Болдбаатар – Мастерсийн мөнгө, хүрэл медальт , дэлхийн аварга , дэлхийн ранканд 24-рт эрэмбэтэй.

– Л. Өнөболд – Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт , дэлхийн ранканд 35-рт эрэмбэтэй

– Э. Ариунболд – Ази-Номхон далайн тэмцээний хүрэл медальт, дэлхийн ранканд 39-рт эрэмбэтэй.

 Эрэгтэй -66 кг :

– Г. Хэрлэн – 2017 оны Мастерсийн аварга, дэлхийн ранканд 8-рт эрэмбэтэй

– Ё. Басхүү – Дэлхийн аваргын шагналт 5-р байр , дэлхийн ранканд 15-рт эрэмбэтэй

 Эрэгтэй -73 кг :

– Г. Одбаяр – Мастерсийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн ранканд 13-рт эрэмбэтэй.

– Ц. Цогтбаатар – Залуучуудын дэлхийн аваргын хоёр мөнгөн медальт, дэлхийн ранканд 15-рт эрэмбэтэй

 Эрэгтэй -81 кг :

– О. Ууганбаатар – Ази-Номхон далайн аварга, дэлхийн ранканд 17-рт эрэмбэтэй.

– Н. Даваасүрэн – 2016 оны Ази тивийн аварга , дэлхийн ранканд 27-рт эрэмбэтэй.

 Эрэгтэй -90 кг :

– Г. Алтанбагана – Жакартагийн Азийн наадмын мөнгөн медальт, дэлхийн ранканд 24-рт эрэмбэтэй.

Эрэгтэй -100 кг :

– Л. Отгонбаатар – 2018 оны Мастерсийн мөнгөн медальт, дэлхийн ранканд 7-рт эрэмбэтэй.

Эрэгтэй +100 кг :

– Ө. Дүүрэнбаяр – Залуучуудын дэлхийн аварга, дэлхийн ранканд 18-рт эрэмбэтэй.

– Н. Түвшинбаяр – Олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн ранканд 30-рт эрэмбэтэй.

 Эмэгтэй -48 кг :

– М. Уранцэцэг – Дэлхийн аварга, Мастерсийн алт, хүрэл медальт, дэлхийн ранканд 7-рт эрэмбэтэй.

– Г. Наранцэцэг – Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн ранканд 33-рт эрэмбэтэй.

 Эмэгтэй -52 кг :

– Л. Сосорбарам – Залуучуудын Олимпийн мөнгө, дэлхийн залуучуудын алтан медальт, дэлхийн ранканд 18-рт эрэмбэтэй.

– Б. Хорлоодой – Ташкентийн Гранд Пригийн мөнгөн медальт, дэлхийн ранканд 26-рт эрэмбэтэй.

 Эмэгтэй -57 кг :

– Д. Сумъяа – Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, мастерсийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн ранканд 7-рт эрэмбэтэй.

 Эмэгтэй -63 кг :

– Б. Ганхайч – Ази-Номхон далайн мөнгөн медальт, дэлхийн ранканд 19-рт эрэмбэтэй.

– Б. Мөнгөнчимэг – Дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн ранканд 33-рт эрэмбэтэй.

Дээрх тамирчид Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Монголын жудогийн үндэсний шигшээ баг шинэ ахлах дасгалжуулагч МУГТ , МУГД  Х. Болдбаатарын удирдлага дор ийнхүү хоёрдох том тэмцээндээ оролцоход бэлэн боллоо.

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БӨДНӨӨ 2019-11-28 103.240.241.110

+100д 20-Д НАСТАЙ ЗАЛУУСАА ЯВУУЛАХГҮЙ 30ГАРСАН ТҮВШИНБАЯР ДҮҮРЭНБАЯР ГЭЖ 2 АМЬТАН МӨНГӨ ҮРЖ ХИЧНЭЭ ЯВАХ ВЭ ДЭЭ?ОДОО ЮУ ЧГАРАХГҮЙ МАСТЕРС БОЛ 1ДАВБАЛ ДЭЭДИЙН ЗАЯА Ш ТЭЭ

Avatar

иргэн 2019-11-28 202.131.243.186

юун ранк мранк вэ зүгээр л дэлхиин чансаанд эсвэл тэдэд эрэмбэлэгддэг гээч. Ямар дэлгүүриин үүдэнд 2 гар б** халж байгаа бишдээ бичих гэж а**х юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж