Жил бүр IJF буюу Олон улсын жудогийн холбооноос Мастерсийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн 9 дэх удаагийн Мастерс тэмцээн манай өмнөд хөршийн Чиндао хотын 12’500 хүний суудалтай Гуошио Спортс центрт болно. 5 тивийн 66 улсын 453 жудочин хурд хүч, авхаалж самбаа, эр зоригоороо ирэх сарын 12-оос 14-ний/2019.12.12-14/ хооронд 3 хоногийн турш өрсөлдөнө. Монгол Улсын хувьд энэхүү тэмцээнд эрэгтэй , эмэгтэй 11 жинд 21 тамирчнаа илгээж байна. Анх 2010 оноос хойш зохиогдсон тус тэмцээнд Монгол Улс тогтмол өндөр амжилт гаргаж байсан билээ.
ТУХАЙЛБАЛ :
2010 оны Сувоны Мастерс тэмцээнд :
С. Миярагчаа (эр, -66 кг) – Алт
2011 оны Бакугийн Мастерс тэмцээнд :
Х. Цагаанбаатар (эр, -66 кг) – Алт
М. Бундмаа (эм ,-52 кг) – Хүрэл,
Б. Тэмүүлэн (эр, -100 кг) – Хүрэл
2012 оны Алматигийн Мастерс тэмцээнд :
С. Мияарагчаа (эр, -66 кг) – Алт
Х. Цагаанбаатар (эр, -66 кг) – Мөнгө
2013 оны Тюмений Мастерс тэмцээнд :
Д. Сумъяа (эм, -57 кг) – Алт
С. Ням-Очир (эр, -73 кг) – Алт
А. Цолмон (эм, -52 кг) – Мөнгө
Г. Болдбаатар (эр, -60 кг) – Мөнгө
Х. Цагаанбаатар (эр, -73 кг) – Хүрэл
2014 онд Мастерс тэмцээн тодорхойгүй шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй.
2015 оны Мароккогийн Мастерс тэмцээнд
: М. Уранцэцэг (эм, -48 кг) – Алт,
Д. Сумъяа (эм, -57 кг) – Алт
Г. Болдбаатар (эр, -60 кг) – Хүрэл
Д. Төмөрхүлэг (эр, -66 кг) – Хүрэл
2016 оны Гуадалахарагийн Мастерс тэмцээнд :
Д. Сумъяа (эм, -57 кг) – Алт
Д. Төмөрхүлэг (эр, -66 кг) – Мөнгө
Г. Одбаяр (эр, -73 кг) – Мөнгө
Д. Амартүвшин (эр, -70 кг) – Хүрэл
2017 оны Санкт-Петербургийн Мастерс тэмцээнд :
Д. Сумъяа (эм, -57 кг) – Алт
Г. Хэрлэн (эр, -66 кг) – Алт
М. Уранцэцэг (эм, 48 кг) – Хүрэл
Д. Амартүвшин (эр, 60 кг) – Хүрэл
2018 оны Гуанчжоугийн Мастерс тэмцээнд :
Л. Отгонбаатар (эр, -100 кг) – Мөнгө
Д. Амартүвшин (эр, -60 кг) – Хүрэл
Д. Алтансүх (эр, 66 кг) – Хүрэл
Харин 2019 оны Чиндаогийн Мастерс тэмцээнд Монгол Улс дараах байдлаар жин тус бүрт оролцоно :
Эрэгтэй -60 кг :
– Д. Амартүвшин – Мастерсийн гурван хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт , дэлхийн ранканд 11-рт эрэмбэтэй.
– Г. Болдбаатар – Мастерсийн мөнгө, хүрэл медальт , дэлхийн аварга , дэлхийн ранканд 24-рт эрэмбэтэй.
– Л. Өнөболд – Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт , дэлхийн ранканд 35-рт эрэмбэтэй
– Э. Ариунболд – Ази-Номхон далайн тэмцээний хүрэл медальт, дэлхийн ранканд 39-рт эрэмбэтэй.
Эрэгтэй -66 кг :
– Г. Хэрлэн – 2017 оны Мастерсийн аварга, дэлхийн ранканд 8-рт эрэмбэтэй
– Ё. Басхүү – Дэлхийн аваргын шагналт 5-р байр , дэлхийн ранканд 15-рт эрэмбэтэй
Эрэгтэй -73 кг :
– Г. Одбаяр – Мастерсийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн ранканд 13-рт эрэмбэтэй.
– Ц. Цогтбаатар – Залуучуудын дэлхийн аваргын хоёр мөнгөн медальт, дэлхийн ранканд 15-рт эрэмбэтэй
Эрэгтэй -81 кг :
– О. Ууганбаатар – Ази-Номхон далайн аварга, дэлхийн ранканд 17-рт эрэмбэтэй.
– Н. Даваасүрэн – 2016 оны Ази тивийн аварга , дэлхийн ранканд 27-рт эрэмбэтэй.
Эрэгтэй -90 кг :
– Г. Алтанбагана – Жакартагийн Азийн наадмын мөнгөн медальт, дэлхийн ранканд 24-рт эрэмбэтэй.
Эрэгтэй -100 кг :
– Л. Отгонбаатар – 2018 оны Мастерсийн мөнгөн медальт, дэлхийн ранканд 7-рт эрэмбэтэй.
Эрэгтэй +100 кг :
– Ө. Дүүрэнбаяр – Залуучуудын дэлхийн аварга, дэлхийн ранканд 18-рт эрэмбэтэй.
– Н. Түвшинбаяр – Олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн ранканд 30-рт эрэмбэтэй.
Эмэгтэй -48 кг :
– М. Уранцэцэг – Дэлхийн аварга, Мастерсийн алт, хүрэл медальт, дэлхийн ранканд 7-рт эрэмбэтэй.
– Г. Наранцэцэг – Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн ранканд 33-рт эрэмбэтэй.
Эмэгтэй -52 кг :
– Л. Сосорбарам – Залуучуудын Олимпийн мөнгө, дэлхийн залуучуудын алтан медальт, дэлхийн ранканд 18-рт эрэмбэтэй.
– Б. Хорлоодой – Ташкентийн Гранд Пригийн мөнгөн медальт, дэлхийн ранканд 26-рт эрэмбэтэй.
Эмэгтэй -57 кг :
– Д. Сумъяа – Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, мастерсийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн ранканд 7-рт эрэмбэтэй.
Эмэгтэй -63 кг :
– Б. Ганхайч – Ази-Номхон далайн мөнгөн медальт, дэлхийн ранканд 19-рт эрэмбэтэй.
– Б. Мөнгөнчимэг – Дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн ранканд 33-рт эрэмбэтэй.
Дээрх тамирчид Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Монголын жудогийн үндэсний шигшээ баг шинэ ахлах дасгалжуулагч МУГТ , МУГД Х. Болдбаатарын удирдлага дор ийнхүү хоёрдох том тэмцээндээ оролцоход бэлэн боллоо.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ