Ким Чен Ун
AP Photo/KRT via AP Video, File
БНАСАУ-ын лидер Ким Чен Ун олон нийтийн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг өөрийн хяналтад авахаар болсон байна. Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улсыг батлан хамгаалах хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Пхеньянд хийгдсэн улсын үйлдвэрлэлийн анхан шатны хэрэглээний 1,4 мянган барааг танилцуулах арга хэмжээн дээр энэ тухайгаа зарласан хэмээн Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мягмар гаригт мэдэгдсэн байлаа.
“Хоёр агуу удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын гэрээслэлийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд өргөн хэрэглээний чанартай барааны үйлдвэрлэлийг цар хүрээтэйгээр зохион байгуулж, социалист системийн давууг харуулах ёстой” гэж бага Ким хэлжээ.
“Ард түмнийг илүү боловсронгуй амьдралын төрхөнд оруулахын тул” өргөн хэрэглээний чанартай барааны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийг тэрээр нам, төр засаг, үйлдвэрлэлийн удирдлага, хамт олонд Ким Чен Ун уриалсан байв.
Тэрээр хүн амд худалдах барааны үйлвэрлэлтэй холбоотой бүх асуудлыг өрөө хянан шийдэж байна гэж амлажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР