Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг хэлэлцэнэ

Монгол Улсын суурин хүн амын 21,7 хувийг 15-24 насны залуучууд эзэлдэг бөгөөд тэдгээрийн 28,1 хувь буюу 175 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байна.

2014 онд Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр 52 их дээд сургууль, 28 коллеж, МСҮТ-ийн дэргэд нийт 80 “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-үүдийг байгуулсан байна. Энэ сарын байдлаар нийт 5416 оюутан, залуучууд цагийн ажил хийхээр бүртгүүлсэнээс 3527 оюутан ажилд зуучлагдан тодорхой орлоготой болжээ. Мөн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн ажилтан, багш нарыг ”Ажил мэргэжлийн Зөвлөх“-ийн сургалтанд хамруулсан байна. Тус газар маргааш буюу энэ сарын 24-нд “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах аж.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж