Цэц даргаа сонгож, хоёр гишүүнээ сэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Цэц даргаа сонгож, хоёр гишүүнээ сэлгэнэ

Цэц даргаа сонгож, хоёр гишүүнээ сэлгэнэ

Үндсэн хуулийн Цэцийн шинэ даргыг маргааш тодруулна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн олонхын саналыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох  гишүүдийн хуралдааны 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ны Баасан гаригт 11.00 цагт хуралдаж, даргаа сонгоно.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль:

  • Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг.

ЦЭЦИЙН ДАРГА Ш.СОЛОНГО, Н.ЧИНБАТ НАРЫН ХЭН НЬ БОЛОХ ВЭ?

Улс төрийн хүрээнд Цэцийн дарга хэн болох вэ гэсэн таамаг өрнөсөөр буй. Ялангуяа эрэх баригч нам болоод Ерөнхийлөгчийн зүгээс хэнийг дэмжих вэ гэдэг анхаарал татах сэдэв. МАН-ынхны зүгээс Цэцийн дарга Г.Баясгаланг зүтгүүлж байгаа. Харин энэ удаад Цэцийн даргаар эмэгтэй хүн томилох ёстой тэр дундаа Д.Солонгыг томилох ёстой гэсэн мэдээлэл хэвлэлээр өрнөж буй. Гэхдээ энэ бол ташаа мэдээлэл. Учир нь Цэцийн гишүүн Д.Солонгын бүрэн эрхийн хугацаа арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болно. Тиймээс түүний нэр Цэцийн даргад яригдахгүй л болов уу. Харин түүний оронд Ш.Солонго нэр дэвших болов уу. Түүнийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа гэх мэдээлэл бий. Түүнээс гадна Цэцийн даргад гишүүн Н.Чинбатын нэр ч яригдаж буй. Н.Чинбатын хувьд 2017 онд Цэцийн гишүүнээр томилогдсон бөгөөд Улсын дээд шүүхээс түүнийг санал болгосон юм.  Тиймээс Цэцийн даргад Ш.Солонго, Н.Чинбат нарын нэг нь нэр дэвших болов уу.

Ш.ЦОГТОО, Д.СОЛОНГО НАРЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ИРЭХ САРД ДУУСНА

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүн буюу улсын дээд шүүхээс санал болгосон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болно. Тэднийг Улсын дээд шүүхээс санал болгосон бөгөөд энэ удаад ч тус газраас санал болгож, УИХ-аар томилох юм. Тэгвэл дээрх бүрэн эрх нь дуусгавар болж буй хоёр гишүүний  орон хэн томилогдох вэ гэх таамаг мөн л улс төр болоод хуулийнхны хүрээнд яригдах болж.  Тэдний дунд Академич С.Нарангэрэл, АН-ын гишүүн Р.Гончигдорж нарын нэрс яригдаж эхэлсэн байна.

ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ санал болгосон:

  • Цэцийн дарга Д.Одбаяр- 2016.11.17-ны өдөр томилогдож,  2017.06.14-нд Цэцийн даргаар томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосон:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.

Улсын дээд шүүхийн санал болгосон:

  • Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Д.Солонго-2013.12.26-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Ш.Цогтоо-2014.01.3-ны өдөр томилогдсон

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж