"Way out" компани нь 2015 оноос Xphone Монгол брэндийн ухаалаг гар утсыг худалдаанд гаргаад байгаа билээ.
Уг брэнд утас нь хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан бvтээгдсэн бөгөөд сайн vзvvлэлттэй, зах зээлийн хамгийн боломжит vнэтэй, vйлдвэрийн баталгаат бvтээгдэхvvнийг хэрэглэгчиддээ хvргэх зорилготой юм.
Дэлхийн гар утасны томоохон брэндvvд болох I PHONE, Samsung, HTC зэрэг нь Хятад улсад өөрсдийн захиалга стандартын дагуу vйлдвэрлэл угсралтаа хийлгэдэг.
Хятад улс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа гар утасны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон бөгөөд, үйлдвэрлэл хэр хэмжээгээр өснө, тэр хэмжээгээр нэгж бүтээгдэхүүний өртөг буурч, хэрэглэгч аливаа бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн боломжит үнээр худалдан авах нөхцлийг бүрдүүлдэг. Яг энэ бизнесийн зарчмаар дэлхийн томоохон брэндүүд үйл ажилаагаагаа амжилттай явуулж байна.
Xphone брэнд ч мөн адил өөрсдийн захиалга стандартын дагуу Хятад улсын мэргэжлийн vйлдвэртэй хамтран ажиллаж, өөрсдийн брэнд бvтээгдэхvvнийг vйлдвэрлvvлдэг юм.
Xphone брэнд нь Монгол улсын оюуны емчийн газар албан есны бvртгэлтэй бөгөөд Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай Way-Out компанийн албан ёсны өмч юм.
Way-Out компани Xphone утасны албан ёсны баталгаат засвар vйлчилгээ болон сэлбэг хэрэгсэл, бусад дагалдах үйлчилгээг нэг дороос үзүүлэх бөгөөд, үйлдвэрийн 6 сарын баталгаат хугацааг олгодог
Xphone брэндийн ухаалаг утаснуудыг Монгол хэл дээр ашиглах боломжтой ба Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх үүрэн холбооны сүлжээнд ашиглах боломжтой бөгөөд давхар сим карт уншдагаараа давуу талтай юм.
Iphone бол Америк брэнд, Samsung бол Солонгос брэнд, HTC бол Тайван брэнд, Nokia бол Финлянд брэнд гэх мэтчилэн улс болгон өөрийн гэсэн брэндтэй байдаг. Харин Xphone бол Монгол брэнд юм.
Xphone брэнд нь тун удахгүй дэлхийд өрсөлдөхүйц брэнд болж чадна гэдэгт итгэлтэй байна. Монгол залуусаа дэмжиж, Монгол брэндээ сонгоцгооё.
www.facebook.com/Xphone.Mongolia
70007110, 99915666