Гадаадад амьдарч буй эрдэмтдээ Монголдоо авчрах хэрэгтэй | News.MN

Гадаадад амьдарч буй эрдэмтдээ Монголдоо авчрах хэрэгтэй

Гадаадад амьдарч буй эрдэмтдээ Монголдоо авчрах хэрэгтэй

Гадаадад амьдарч буй эрдэмтдээ Монголдоо авчрах хэрэгтэй

Монголын залуу эрдэмтдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор А.Саулегүлтэй ярилцлаа.

-Монголын залуу эрдэмтэн, судлаачдын  үндэсний VI чуулган ирэх арван хоёрдугаар сард болохоор товлогджээ. Уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Монголын залуу эрдэмтдийн холбоо үүсгэн байгуулагдаад 15 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Залуу эрдэмтдийн үндэсний чуулганыг дөрвөн жил тутамд  зохион байгуулж ирсэн. Бид сүүлийн чуулга уулзалтаа 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хийж байсан бөгөөд энэ жилийн хувьд VI чуулга уулзалтаа МЗЭХ үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулж арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хийхээр товлон, Чуулганы ажлын хэсэг томилогдож зохион байгуулалтын ажлаа хийж байна.  Энэхүү чуулга уулзалтанд нийт 300 орчим залуу эрдэмтэн, судлаач төлөөллөөр оролцоно. Бид 2015 онд V чуулга уулзалтаа Төрийн ордонд 800 гаруй залуу эрдэмтэн судлаачдын оролцоотой хийж байлаа. Энэ удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тоог багасгасан гол шалтгаан бол өнгөрсөн есдүгээр сард Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал зохион байгуулагдсан, уг их хурлаар тодорхой асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг хийгдсэн, эрдэмтэн судлаачдын зүгээс санал зөвлөмжөө шийдвэр гаргах түвшинд хүргэсэн байдаг юм.

-Чуулга уулзалт залуу эрдэмтдийн хүрээнд болох учраас тулгамдаж буй асуудал болон цаашдын зорилгоо тодорхойлох болов уу?

Энэ удаагийн чуулга уулзалтын нэрийг “Тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт шинжлэх ухаан” гэж тодорхойлсон. Тулгамдаж буй асуудлуудаар Шинжлэх ухааны ажилтны анхдугаар чуулган дээр нилээдгүй өргөн цар хүрээтэйгээр хэлэлцэж, УИХ, Засгийн газрын түвшнээс бүр Мэргэжлийн холбоод, Иргэний нийгмийн байгууллагуудад хандсан зөвлөмжийг гаргаж, хүргүүлсэн байдаг. Энэ зөвлөмжийг дагаж Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 379 тоот тогтоол гарч хэрэгжиж эхлэж байгаад хувь судлаачийн хувьд баяртай хүлээж авч байгаа. Тиймээс бид чуулга уулзалтаараа залуу эрдэмтдэд тулгамдаж буй асуудлууд гэхээсээ илүүтэй залуу эрдэмтдийн зүгээс дуу хоолойгоо нэгтгэж, шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшил, нийгэмд ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэгт  анхаарлаа түлхүү төвлөрүүлэх нь зүйтэй болов уу гэж ярилцаж, чуулганы хөтөлбөрөө гаргалаа. Чуулга уулзалтаар дөрвөн чиглэлд салбар хуралдаанууд зохион байгуулахаар төлөвлөсөн. Чуулга уулзалтаар 4 салбар хуралдааны хүрээнд ОУ-ын болон МУ-ын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага; Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, Цахим хувьсгалын үзэл баримтлал, тэдгээрийг угтан хэрэгжүүлэх шийдлийг хэлэлцэх юм. Түүнчлэн и-шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар хэрэгцээт мэдлэгийг түгээх, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх, мэдлэгийг хэрэглээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, шийдлийг эрэлхийлэхийг зорьж байгаа бөгөөд эцэст нь Тогтвортой хөгжлийн бодлого болон МУ-ын богино, дунд, урт хугацааны бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах асуудлуудыг хэлэлцнэ. Чуулганы салбар хуралдаан бүрээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох төрийн, олон улсын болон бусад оролцогч талуудад зөвлөмжөөр хүргүүлнэ гэж төлөвлөж байна.

-Монголын залуу эрдэмтдийн холбоо үүсгэн байгуулагдаад 15 дахь жилтэйгээ золгож буй. Энэ хугацаанд нийгэмд нөлөөлөхүйц ямар ажлууд өрнүүлж, бас дуу хоолойгоо хүргэсэн бэ. Шинэчлэгдсэн зүйл бий юу?

Монголын залуу эрдэмтдийн холбоо долоон салбар холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Салбар бүрт хувь эрдэмтэн, судлаач бүр өөр өөрийн ажил үүргийнхээ дагуу ажиллаж, Монгол улсын шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулж яваа бөгөөд тэдний амжилт бүрээс онцлон яривал урт яриа болох байх. Манай залуу эрдэмтдийн холбооны брэнд болсон олон үйл ажиллагаа бий. Үүний нэг нь  “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр жил бүрийн аравдугаар сард уг хурлыг долоон  салбараараа зохион байгуулдаг уламжлалтай. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд жил бүрийн тавдугаар сард “Best paper awards” гэсэн нэртэй эрдэм шинжилгээний бага хурлыг магистр, докторын түвшний оюутнуудад зориулан англи хэл дээр зохион байгуулж байгаа. Энэ хурлын гол зорилго бол залуу, эрдэмтэн судлаачдыг эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлүүдээ олон улсад нийтлүүлэхэд зөвлөмж, дэмжлэг үзүүлэх юм. Шинжлэх ухаан гэдэг бол багийн ажил байдаг. Зөвхөн тухайн өөрийн ажиллаж буй салбараар хязгаарлагдалгүй залуу эрдэмтэд аль болох нэгдэж ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад анхаарч ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд гээд яривал ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох, мөн шинжлэх ухааны шинэ мэдлэг, мэдээллийг таниулан сурталчилж ажилладаг.

-Хуралдаж, ярилцснаараа амьдралд бодитой шийдвэр гаргадаггүй, ажил хэрэг болж хэрэгжсэн нь цөөн гэж зарим мэргэжилтнүүд шүүмжилдэг. Үүнтэй та хэр санал нийлэх вэ?

-Энэ тухай бүхий л салбарт ярьж байна. Бид хурал хийснээрээ хөгждөг бол хөгжих боллоо гэж шүүмжилдэг л дээ. Гэвч бусад улс орнуудын аливаа бодлогын бичиг баримтын хэлэлцүүлгийн үйл явцыг харьцуулаад үзэхэд бидний хийгээд байгаа хурал, уулзалтуудын тоо тийм ч их биш. Тухайлбал би өөрийн ажилладаг усны салбарыг жишээ болгоод үзэхэд  Испани улсын Эбро голын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах явцдаа нийт 124 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг олон жилийн хугацаанд хийсэн байдаг бөгөөд эцэст нь тухайн бичиг баримтанд бүх талуудын үзэл санаа тусгагдсан, бичиг баримтанд хийгдсэн хянан засвар бага, олон нийтийн мэдлэг мэдээлэл маш сайн нэмэгдсэн байдаг. Үүний нэгэн адил шинжлэх ухааны ажлын үр дүн ч урт хугацаанд харагддаг. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчилэн энэ хурал, цуглаан бүрт тодорхой үр нөлөө байж байдаг. Харин аль болох хурлын зардалаа багасгах, явцын уулзалт хурлуудыг цахимаар хийх, санал зөвлөмжөө цахимаар хүргэхэд анхаарах нь зүйтэй болов уу.

-Та залуу эрдэмтдийг төлөөлж байгаагийн хувьд манай улсын шинжлэх ухааны салбар дэлхийтэй хөл нийлүүлж чадаж байна уу. Эсвэл царцанга байна уу?

-Дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлж байгаа салбар ч байна, араас нь алхаж байгаа нь ч бий. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг, жишээ нь судалгаа шинжилгээ явуулах лабораторийнн хүчин чадал.Дэлхийн шинжлэх ухаанд хөл нийлүүлж буй манай олон олон залуу эрдэмтдийн төлөөлөл байдаг. Тэдний ихэнхи нь харин хөгжингүй улс орнуудад ажиллаж, амьдарч байна. Тэдний хувьд цалин, нийгмийн хангамжаас гадна судалгаа шинжилгээ хийх нөхцлөөр бүрэн хангагдсан орчинд ажиллаж байгаа болохоор зөвхөн судалгааны ажилдаа төвлөрөн ажиллаж, төдий чинээ ажлын үр дүн нь гарч, олон улсад танигдаж байдаг. Ийм орчин, нөхцлийг Монголдоо бүрдүүлж, дорвитой өөрчлөлтийг тодорхой үе шатуудаар гаргаж өгөх тохиолдолд бид дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй салбар бүрт хөл нийцүүлэн алхах боломжтой болох юм. Өөдрөгөөр хэлэх зүйл гэвэл дэлхийн улс орнуудын нэгж хүн амд гаргаж байгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийн тоогоор, чанараар манай эрдэмтдийн бүтээл чамлахааргүй. Тиймээс эрдэм шинжилгээний ажлаа амжилттай хийх нөхцөл, бололцоогоор хангасан байхад үр дүн богинохон хугацаанд харагдах болов уу гэж боддог .

– Монголын шинжлэх ухааны салбар хөгжих үндсэн тулгуурын нэг нь дэлхийн  улс орнуудад ажиллаж амьдарч байгаа залуу эрдэмтдээ эх орондоо авчрах, тэдэнтэй хамтран ажиллах гэх саналыг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Рэгдэл гуай өмнө нь хэлж байсан. Ийм боломж хэр байна вэ?

Монгол улсын Засгийн газар өмнө нь гадаадад амьдарч буй боловсон хүчин, залуу эрдэмтэн, судлаачдаа эх орондоо авчрах, хамтран ажиллах  “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Гэвч тийм ч үр дүнтэй болоогүй. Тэдгээр залуус маань эх орондоо ирсэн боловч ихэнхи нь төд удалгүй буцсан. Бид тэднийг авчрах нөхцөл, хөрсийг нь судалгаанд тулгуурлан бүрдүүлж чадвал салбар бүрийн эрдэмтэн залуус аажим аажмаар эх орондоо эргэн ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болов

-Гадаад харилцаагаа тэлэх бодлогын хүрээнд гадны эрдэмтэдтэй хэр их хамтарч ажилладаг вэ?

-Хөрш хоёр орны Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудийн эрдэмтэдтэй хамтран ажиллахаас гадна АНУ, ХБНГУ, БНСУ, Япон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, хамтарсан судалгаа шинжилгээний ажлын үр дүн олон улсад танилцуулагдсаар байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2019-11-28 103.229.122.38

Манай эрдэм шинжилгээний ажил үнэн өрөвдмөөр юм байна лээ шүүдээ. Бичсэн хүний санаа зөв боловч төр засагт юу хэрэгтэй байгаа юм бэ? Аль чиглэлээ илүү хөгжүүлэх вэ гэдэг зүйлийг хэлж өгөөд зөвхөн тэр чиглэлээрээ хөрөнгө мөнгө зараад теэдэр зарлаад ажиллуулбал юм гарна хүн ирнэ. Одоо байгаагаар нь мөнгө тэгшитгэж тараагаад ямарч үр дүнгүй. Хэн ч ирэхгүй. Ямарч тоног төхөөрөмжгүй лаборатороос бүтээл гарах уу?

Avatar

zochin 2019-11-28 68.148.158.2

Delhiin shinjleh uhaanii gol gol tom neeltiig dandaa yaduu guilgachin erdemted neesen baidag. Mungutei bayan erdemted bol zalhuuraad yuch hiideggui yumaa. Uuniig delhiin tuuh bataldag yum.

Avatar

Хэлэхгүй бол болохгүй нь 2019-11-28 66.181.161.11

Хуучны үзэлтэй, хуучин байртай, сарын цалин цэвэрлэгчийнх, дарга удирдлагууд нь бүгд өвөө эмээ шинэчлэлт, шинэлэгт харинч нэг дургүйдээ тэд нар нь. Тэгээд л хэрэггүй баахан сурталчилгааны өгүүлэл энээ тэрээ гэж хэрэггүй хийх юмаа олж ядсан ажил хийсэн нэртэй шоу хийж байхаар төнөг төхөөрөмжийн парк шинэчлэлт хийе гээд нэг хөрсөн дээрээ бууж ажилламаар юм социализмийн үеийн хэдэн хагархай шил савтайгаа нэгийн нөгөөгөөр нөгөөгөөр нь нэгийн орлуулж тоос шороондоо хутгалдсаар л…

Avatar

Зочин 2019-11-28 202.21.127.183

Академийн дэргэдэх пионерийн байгууллага ш дээ. Хөөрхөн шоу зохиочихноо.

Avatar

ЗОЧИН 2019-11-28 202.131.250.130

зиа наашаа харж зураг даруулах ч яахав. Энэ улс орон нийгмийнхээ зургийг эхлээд бүтэн авчих. Холион бантан…

Avatar

ИРГЭН 2019-11-28 202.131.250.130

та нарын ШУ одоо энэ Оюун-Эрдэнийн яриад бгаа Алсын хараа 25 дээр л хэрэгтэй бна. Хуралдаж ШУ яриж суух хооронд нь чинь ЗГ 25 жилийн бодлого гаргах гэж бна. тэр бодлого мөн үү. Эрдэмтэнд юм бол харагдахаар юм хийгээч. Хөгшин залуугаар ялгарч хууралдах ч яамай, тэр ШУ чинь суух хөрс, бодлого, тогтолцоо, нийгмийн хандлага сэтгэлгээ чинь холион бантан. Эхлээд үүнийгээ янзал. Машин дижитал ярихын өмнө улс орны язгуур соёл, уламжлал мэдлэг, онцлогоо судал. Гапны хуулбар хуулиар 30 жил сүйрлээ…

Avatar

иргэн 2019-11-28 202.131.250.130

ШУ хэрэгтэй байлгүй яахав дээ. Гэхдээ манайд ШУ ч, хар практик нь ч байгаа онохгүй, тэр бүх юм урсгалдаа орох гольдрол нь материаллаг талдаа ч, оюуны талдаа ч бантан, эхлээд энэ бүхнийг төлөвшүүлэх, уялдааг хангах, нийгмийн сэтгэлгээ, хандлагыг бий болгох, уг үндсийг нь зөв авихад эрдэмтэд, эрдэмтэн биш гэлтгүй нэгдэх чиглэх хэрэгтэй байна. Хавтгай энэ эринд хөл нийлэхэд айхтар ШУ ч гэлтгүй хувь хүний өмнө хэдэн тэрбум хэрэглэгч, хэдэн зуун программ бэлээхэн нээлттэй байна. Хүний заасан залснаар

Avatar

Ёстой гайгүй байлгүй 2019-11-28 103.229.123.51

Ёстой гайгүй байлгүй. Энэ худал хуурмаг, залилан, шударга бус байдал руу хэн очиж байх юм.

Avatar

эрдэм тэд 2019-11-28 66.181.161.52

залуу судлаачидаа дэмжих сургалтын төлбөрийг хямруулахад анхаармаар юм

Avatar

Зочин 2019-11-28 66.181.161.33

Сээр нуруундаа бядтай хүмүүстээ сүйд болоод л орон байр ,машинаар хангаад л эхнэрийг нь хүртэл шагнадаг мөртөө оюуны бядтай хүмүүсээ дэмждэггүй. Гадаадаас эрдэмтдээ татах гэж байгаа бол амьдралын баталгааг нь хангаад нийгмийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй шүүдээ. Энэ тухай яамар ч ажил санаачилж хийгээгүй байж олон юм ярихаа больж үз.

Avatar

Зочин 2019-11-28 103.10.23.198

Гадаадад ажиллаж бгаа эрдэм номтой хумуусээ авчраад юу хийлгэх юм тэнд амьдралаа хун шиг аваад явж бгаа хумуустйг битгий тэгж хорло. Угаасаа ирэхчгуй битгий ирээрэй. Ур хуухдээ яаж нэг явуулий гэж бодож бхад.

Avatar

Зочин 2019-11-28 66.181.188.229

Энэ чуулганд илтгэл тавих хүмүүс нь нэн тодорхой. Тухайн салбарын гайгүй гэсэн судлаач биш, дарга сэтэртэй судалгаа мэдэхгүйчүүд илтгэл тавина. Дэвшилтэт ШУ бүүр хачин нэр өгөх юм зайлуул Дэвшилгүй ШУ гэж юу байна вэ? Юм л бол тогтвортой хөгжил АЖ 4-р хувьсгал бүүр утгагүй

Avatar

уншигч 2019-11-28 66.181.169.116

урд хөршөө хараач шинжлэх ухаанд ямар их хөрөнгө хаяж байна аа монголд өчүүхэн бага цалин өгдөг. цаас хороо ч өөрөө авдаг. байдал ийм л байдаг. гэтэл өөрөө юу ч хийж бүтээж чадахгүй ганц хуудас ном уншаад аливаад оюун дүгнэлт хийчихэж чадахгүй юмнууд ШУА-ыг муулж ч байх шиг. нэртэйгээр нь энэ улсад шинжлэх ухаан хэрэггүй гэж хэлэх гээд байна. ер нь ажиглаад байхад сошиалаар энэ улсыг доош нь хийж сэхээтнүүдийг нь дориожлох хагалган бутаргах гэсэн санаатай хүмүүс байгаад банйа уу үгүй юу

Avatar

дулмаа 2019-11-28 66.181.169.116

залуучууд хөгшчүүд гэрхгүй их юм хийж байгаа үр дүнг нь хэрэглэх сөхөөтэй өөдтэй амьтан байдаггүй л байхгүй юу судлаач хүн судалгаагаа хийгээд хүлээлгээд өгөсөөх биш өөрөө мөнгө босгож чаддаггүй юм. тиймгүй байсан бол юу гэж ном шагайгаад хэдхэн төгрөг хараад хөгийн царайлаад суухав дээ. монголчууд юу чмэдэхгүй байж дандаа нэгнийгээ доош хийж чөтгөрийн тогоонд чанагдахаа боль. сав л хийвэл нэгийгээ доош хийх дуртай ёстой доголдолтой юм юмны мууд дурласан эвгүй хүмүүс

Avatar

Иргэн 2019-11-28 203.217.139.227

ШУА гэдэг бүтээсэн юм маруухантай нүсэр байгууллагыг татан буулгаж сайн эрдэмтдийг (10-15 % л байгаа ) нь Их сургуулиудад тараан байрлуулж ажиллуулах, бусдыг нь өөр салбар руу явуулах хэрэгтэй. Гадаадад байгаа залуу эрдэмтэд бол ихэнх нь тодорхой нэг багт тодорхой нэг чиглэлээр л ажилладаг юм. Тэндээс нь салгачихвал юу ч биш болдог. иймээс энэ нэг их сайн санаа биш.

Avatar

зочин 2019-11-28 66.181.169.116

авчраад амьдралын баталгааг нь хангаж чадах юм уу хоосон ярих хэрэг байна уу. монголдоо ажиллаж байгаа эрлэмтэдээ тоодоггүй дээрээс нь хөгийн бага цалинтай бүх юмны үнэ өдөр бүр өсөж байхад цалин байдаггүй. ганц тор хүрэхгүй хүнсийг 50 мянган төгрөгөөр авч байх жишээтэй. ганц номоо хэвлүүлэх гэж зээл авдаг. арай инээдтэй. тэгчихээд бас гаднаас хүмүүсийг дуудна ч гэхшиг битгий игнэж үлгэр ярьж бай

Avatar

Зочин 2019-11-28 103.14.38.136

Үнэн үнэн, ямар ч эрдэм нсудалгааны ажилдаа ахиц дэвшил гаргадаггүй бараг хүрээлэн болгоны юу ч хийдэггүй залуус нь энэ холбооны гишүүн идэвхтэн бдаг нь үнэн. Энэ хэдэн мөнгө идэгчийг хөөргөдсөн хэдхэи бас юм хийдэггүй академич нар бдаг. тэгээд л баахан хэрэггүй хэрэгүй мөнгө үрсэн шинэ жил минэ жил зохиодог

Avatar

ШУА 2019-11-28 66.181.184.222

Үзэл суртлын з****г болсон шинжлэх ухааны чөдөр тушаа болсон өвгөдийн тэтгэмжийн байгууллага болсон ШУА -ийг нэн даруй татан буулгаж залуу эрдэмтдийн замыг нь чөлөөлж өгмөөр байна

Avatar

Irgen 2019-11-28 202.21.96.212

End avchiraad yugaa hiilgeh um be!!! Hiih um baihgyi sh t…Tuhain mergejleer ajillah LAB ali ch University-d baihgyi…tegej hynii amidralaar togloj SHOW hiigeed yah ve dee!!!

Avatar

БАЛТ 2019-11-28 202.126.89.2

Тэгж хүний амьдралаар тоглоод яахав. Муу сайн ч бас нэг махан бип амьдарчих санаатай хэдэн цаас аваад тэндээ сууж байгаа шд

Avatar

zochin 2019-11-28 203.217.139.227

Gadaadad khamgaalaad irsen chadvarlag zaluust sudalgaa hiih nukhtsul bololtsoog burduulekh bolomj baisaar baital burduulkhiig husdeggui uursduu idej uukhaa urital boldog nuhduudees salakh tsag ni bolson bna

Avatar

Setgel bhgui humuus ireh uu 2019-11-28 64.119.16.214

Setgel dutaad bdag ym bnashde gadaad bva erdemten merged geltgui zgr har ajil hj bga uls hurtel

Avatar

Зочин 2019-11-28 202.179.24.152

hulgaich luivarchid n ezerhiilj bui ene niigemd huurhii muruuruu yavj munchguruuruu hooloo olj idej baigaa humuusiig gadaadaas duudaad yaahnav dee

Avatar

Зочин 2019-11-28 66.181.170.73

цэргийн хүчээр дэлхийн эхний арван улсын нэг болох зорлго тавих хэрэгтэй. монголчууд бид цөмий технологид өндөр ач холбогдол өгч энэ чиглэлийн мэргэжлтнүүдийг яарлатай бэлдэх хэрэгтэй. энхий цагт батлан хамгаалах салбар цэрг амрмидаа хөрөнгө зарцуулж байж дайны цагт хохирол бага амсана дайсандаа ч хариу хохирол учруулахуйц хэмжээний цохилт өгч чадна.

Avatar

Зочин 2019-11-28 66.181.170.73

эхлээд автомшин мотоцикль б.уу сум, цаашлаад танк хуягт тээвэрэлгч нисдэг тэрэг радарын систэм сөнөөгч онгоц баллистик пуужин үйлдвэрлэдг болох зорилго тавих хэрэгтэй байна. энэ оюутолгойн гэрээг сайжруулж монголчуудад ашигтай болгож чадаж гэмээнэ монголын ирээдүйд шинжлэх ухаанд хөрөнгө оруулж түүнийн үр нөлөөгөөр цэрэг батлан хамгаалах салбарыг чадвахыг нэмэгдүүлэх хэрэгтэй. монгол улс энэ хүчирхэг хоёр армитай улсын дунд байж цэргийн хүчээр дэлхийд 89 байрт байж болохгүй ядаж эхний аравт бай

Avatar

Зочин 2019-11-28 66.181.170.73

монгол улс шинжлэх ухаандаа анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна. хятадаас оруулж ирж малчдын унаж осолдож үхээд байгаа мотоциклыг ч болтугай өөрсдөө хийх хэрэгтэй байна. хятадад мөнгөө өгч осолд орж үхэж байхаар монгол инженерүүд хийсэн юмыг авч мөнгөө монголдоо үлдээж байвал үхсэн ч ядаж гомдолгүй биз дээ. монголчууд шинжлэх ухааныг хөгжүүлж үйлдвэрлэл хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Avatar

UB irgen 2019-11-28 202.131.233.5

ШУА гэдэг хэдэн өвгөний ялзарсан байгуулагыг тараах хэрэгтэй. Их сургуулиуд дээрээ төвлөрөөд сургалттай хослох хэрэгтэй.
Дэлхийн жишиг тийм байна.

Avatar

Зочин 2019-11-28 66.181.170.73

Эхний ээлжинд бид өмнөд хөршөөсөө суралц тэндий хуулбарлах копи пэст хийх арга ухааныг эзэмшиг хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2019-11-28 202.21.127.160

Яг үнэн, бид эхлээд дэлхийд байхгүй, цоо шинэ юм хийнэ, нээлт хийнэ энэ тэр гэж тэнэгтэхийн оронд хүний хийсэн юмыг дуурайж хийж сурах хэрэгтэй. тэгээд дараа нь түүндээ өөрийн гэсэн модификаци хийх. Гаднаас, жишээ нь Эрээнээс нэг маск ч юм уу цай ч юмуу оруулж ирэхэд хэн ч юу ч гэхгүй мөртлөө юм хийж оролдож бүтээж байгаа юмыг хааж боохдоо гаргуун, манайд үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн 1 шалтгаан бол юу ч хийж үзээгүй, хоосон хэргэм цолтой нөхдийг элдэв комисс, зөвлөлд оруулдаг явдал

Avatar

Зочин 2019-11-28 66.181.170.73

яг зөв эхний ээлжинд ерөөсөө л хуулбарлах хэрэгтэй, яваандаа сайжирна шүү дээ. хуулбар бас дахин хуулбар. хамгийн гол монголчуудын бүтээсэн зүйлээ дотоод зах зээл нь дэмжих хэрэгтэй яваандаа сайжраад ирэхээр гадагшаа экпортонд гаргана. бидний оюунсанааны түнш хүн ам олонтой энэтхэг улсад гаргаж болно гол хятадын хэмжээний хуулбарлаж байгаад тэднээс доргүй чанартай бүтээгдэхүүн хийдэг болчих хэрэгтэй. эхний ээлжинд оху ану шиг чанартай гэх хэрэггүй. хужааг л дуурайхад болно.

Avatar

Жижиг ШУА 2019-11-28 202.21.127.160

Энэ залуу эрдэмтдийн холбоо чинь улс төрийн байгуулллага шүү дээ, жижиг ШУА. ШУА бол мөрөөрөө сөнөхгүй, залуучуудыг уруу татаж, шавар шавхайнд хутгаж байгаагийн 1 илрэл нь энэ шүү дээ, ШУА гэж юу нь мэдэгдэхгүй асман байгууллага, маш хурдан татан буулгах хэрэгтэй, энэ нь ШУА-д өөрт нь ч өлзийтэй.

Avatar

Зочин 2019-11-28 64.119.27.93

Za chi ju chadakh ve dee

Avatar

Дуламка 2019-11-28 192.82.66.181

Залуу эрдэмтдийн холбоонд 21-36 насны хүмүүс л хамрагдах ёстой. Залуу эрдэмтний шагналд 35 гэсэн нас буй. Ер нь бол шинэчлэгдэх хэрэгтэй байх_ Гадаадад мөрөөрөө ажлаа хийж буй хүмүүсийг энд ир гэж яах юм бэ? Энд байгууллагын соёл ямар билээ? Эрх зүйн орчин ч сайнгүй. Өөрсдөө хичээгээд гадагшаа яваад судалгаа хийж буй хүмүүсийг наашаа дуудаж дэмий. Энд бага цалинтай, хамгийн гол нь байгууллагын соёл маш муу. Адгийн наад зах нь ямар ч үр бүтээлгүй 8 цаг хуруу хийж бүртгэдэг гээд л

Avatar

Зочин 2019-11-28 66.181.183.83

Хахууль, б**с долоолтонд идэгдсэн энэ нийгэмд эрдэмтэн дэндүү гангадана.

Avatar

Зочин 2019-11-28 66.181.187.199

Гадаадад доктор хамгаалад ирсэн залууг их сургуулиуд элдэв юм яриад шалгалт аван туслах багшаар ажиллуулсан. Мэргэжлээрээ юм хийх гэхээр юм нэхсээр аргаа бараад гадаадад мэргэжлээрэй ажилд орсон. Харамсмаар.

Avatar

Zochin 2019-11-28 119.40.103.3

Ene butexgui. exleed turiin baiguullaggin tetegeberiin bolon chadbargui tsunx barigch nariig zailuul. Tgd daraa ni eruul setgedeg xun tavi. tuunii daraa bol bolomjtoi.

Avatar

иргэн 2019-11-28 202.70.34.70

Ха ха, ирээд энэ хэдэн орктой чинь таарахгүй ш дээ, За одоо Зандка Баянхонгортоо очоод хөдөө амьдарлаа юу???

Avatar

Ард 2019-11-28 43.242.241.218

Шийдэх том асуудал байгаа, түүнд зориулагдсан нөөц нь хангалттай бол бүтэж болох л юм.

Avatar

зочин 2019-11-28 202.21.125.35

Нийгэм ийм хог шиг болчихсон бүх албан байгууллагуудад намын нэрээр ирж ажилчидыг талцуулж 2 тийш нь болгочихсон, ялсан намын фракц нь нөгөө талаа нар харуулдаггүй болсон байхад ямарч сайн бурхан ирээд ч ажил хийхэд маш хэцүү дээрээс нь цалин гэж дусаасан юм өгөхөөр хэн ирэх вэ дээ. Нийгэмээ цэвэр болгож байж дараагийн асуудлаа ярьсан дээр дээ

Avatar

зочин 2019-11-28 66.181.191.23

Судлаач гэдэг хүмүүс их л ярих юм зайлуул. Гэтэл манай шинжлэх ухаан
хаана нь явдаг юм болдоо

Avatar

zochin 2019-11-28 195.239.33.2

sanaa ni zev . manai akademiin dor bol ta nariin ajil yavahgui baij medene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж