ОХУ-ын нэгэн ферм саалийн үнээнүүдийнхээ сэтгэл зүйг тайван тогтвортой байлгахын тулд орчин үеийн VR буюу бодит мэт дүрслэлтэй виртуаль төхөөрөмж зүүж туршилт явуулж байна. Энэхүү төхөөрөмжийг үхэрний толгойн хэлбэрт тохируулан тусгайлан бүтээсэн бөгөөд үүнийг зүүсэн үхэр халиурсан өвстэй зуны талд бэлчиж буй дүрслэлийг харах юм байна.
Ингэснээр тухайн малын сэтгэл санаа тогтвортой болж, улмаар сүүний гарцанд нь нөлөөлнө гэж үзжээ.
Тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамнаас малын /саалийн үнээний/сэтгэл хөдлөл ба сүүний гарцын хоорондын уялдаа холбоог нарийвчлан судалсны эцэст энэхүү туршилтыг эхлүүлээд байгаа аж. Ямартай ч анхан шатны туршилтаар эерэг үзүүлэлт гарсан байна.
Уг туршилтыг эхний удаад Москва хотын Раменский дүүргийн Русмолоко фермд явуулж байгаа гэнэ. Судлаачид энэ туршилтыг удаан хугацаанд явуулж, цаашид нааштай үр дүн үзүүлсээр байвал төслийн цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2019-11-28 202.179.24.227
удахгүй их сүү гарч байгаа юм шиг болгоноо
Зочин 2019-11-28 192.82.69.164
Ингэж малыг ч хуураад хүмүүсийг ч хуураад , өөрсдийгөө ч хуураад яадаг байнаааа . Зүгээр л багахан ч гэсэн зайнд өвс ургуулдаг , нөхөн сэргээдэг , бага оврын зэрлэг байгаль байгуулж , бэлчээх хэрэгтэй юм биш үү Талбай нь хүрэлцэхгүй бол үнээнүүдээ ээлжээр гаргаад ….. гэх мэтээр Ийм технологи олон улсад зөндөө бий Оросууд ааа гэж ….. Мал бага ч гэсэн зайнд бэлчиж л байвал сэтгэл санаа нь сайхан үр шим нь их байна Өөр юугаар ч орлогдохгүй
Зочин 2019-11-28 202.9.40.43
xutsaxaaas uur id shidgvi aalz min duugai medeelel awch sur! b***** oligtoi archij chadaxgvi bj bas orosiig myalchijee erguu chin
irgen 2019-11-28 169.204.238.34
hhha ta 2 orosd ochood tgd naadhaa heleech orosuudad