ОХУ-ын нэгэн ферм саалийн үнээнүүдийнхээ сэтгэл зүйг тайван тогтвортой байлгахын тулд орчин үеийн VR буюу бодит мэт дүрслэлтэй виртуаль төхөөрөмж зүүж туршилт явуулж байна. Энэхүү төхөөрөмжийг үхэрний толгойн хэлбэрт тохируулан тусгайлан бүтээсэн бөгөөд үүнийг зүүсэн үхэр халиурсан өвстэй зуны талд бэлчиж буй дүрслэлийг харах юм байна.
Ингэснээр тухайн малын сэтгэл санаа тогтвортой болж, улмаар сүүний гарцанд нь нөлөөлнө гэж үзжээ.
Тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамнаас малын /саалийн үнээний/сэтгэл хөдлөл ба сүүний гарцын хоорондын уялдаа холбоог нарийвчлан судалсны эцэст энэхүү туршилтыг эхлүүлээд байгаа аж. Ямартай ч анхан шатны туршилтаар эерэг үзүүлэлт гарсан байна.
Уг туршилтыг эхний удаад Москва хотын Раменский дүүргийн Русмолоко фермд явуулж байгаа гэнэ. Судлаачид энэ туршилтыг удаан хугацаанд явуулж, цаашид нааштай үр дүн үзүүлсээр байвал төслийн цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ