Цэнхэр халимны зүрхийг анх удаа чагналаа

Хуучирсан мэдээ: 2019.11.27-нд нийтлэгдсэн

Цэнхэр халимны зүрхийг анх удаа чагналаа

Цэнхэр халимны зүрхийг анх удаа чагналаа

Далайн биологич эрдэмтэд Калифорний далайд орших дэлхийн хамгийн том амьтан болох цэнхэр халимны биед чагнах төхөөрөмж суурилуулан анх удаа зүрхийг нь чагнаж үзжээ.

Чагнах төхөөрөмж суурилуулсан халим далайн гүн рүү шумбаад эргэн гарч ирэх есөн цагийн хугацаанд бичигдсэн бичлэг эрдэмтдийг гайхшруулсан байна.

Цэнхэр халим далайн хөвөөнд ил гарч ирэх үед зүрхнийх нь цохилт минутанд 34 болж ихсээд, буцан шумбахад буурдаг байна. Эрдэмтдийн үзэж буйгаар бол халимны хазах үйлдэл зүрхийг нь өөрийх нь чадамжаас илүү ачааллуулахад хүргэдэг гэнэ.

"Энэхүү үйл ажиллагаа биднийг биологийн хувьд амьтны хэмжээ дээд талдаа хэр том байж болох талаар ойлголтыг өгч байна" хэмээн Стэнфордын их сургуулийн туслах профессор Жэрэми Голдбоген хэлжээ.

Цэнхэр халим бол 30 метр урт 17.3 тонн жинтэй дэлхийн хамгийн том сүүн тэжээлт амьтан.

Эрдэмтдийн үзэж буйгаар дээрх нээлт чухам яагаад дэлхий дээр цэнхэр халимнаас том амьтан байдаггүйг тайлбарлаж өгөх чухал нээлт болжээ. Учир нь ямар ч зүрх цэнхэр халимнаас том амьтны биеийг тэжээх эрчим хүч гаргаж чадахгүй бололтой. Эрдэмтэд цаашид халимны бусад эрхтнийг чагнахаар төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: foxnews.com

Б.АМАРБАЯСГАЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж