Европарламентын гишүүн,Бельгийн Гадаад яамны экс-тэргүүн Луи Мишель Еврокомисст хандан ЕХ-ны зөвлөл дэх Унгарын саналын эрхийг хасахыг уриалав. Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны цагаачдад хандаж байгаа хандлага Луи Мишельд уриалга гаргах шалтгаан болов.
“Унгарын ерөнхий сайдын хаанчлалын үйлдэл нь маш өргөн цар хүрээтэй болж байгаа учраас Еврокомисс ямар нэгэн арга хэмжээ авалгүй зүгээр сууж болохгүй. Хориг арга хэмжээг нэн даруй авах ёстой” хэмээн өнөөгийн Бельгийн ерөнхий сайд ШарльМишелийн эцэг Луи Мишель мэдэгдлээ.
Европпын холбооны Лиссабоны гэрээний долдугаар зүйл ангид ЕХ нь гишүүдийнхээ эсрэг түр хугацаагаар саналын эрхийг нь хасч болно гэж заасан хориг байдаг. Үүнээс өмнө Унгарын засгийн газар армийг цаачидтай тэмцэхэд ашиглах шийдвэр гаргасан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР