МАН-ынхан малын хулгайчид “хайртай” юу?

Хуучирсан мэдээ: 2019.11.27-нд нийтлэгдсэн

МАН-ынхан малын хулгайчид “хайртай” юу?

МАН-ынхан малын хулгайчид “хайртай” юу?

МАН-ын хууль тогтоогчид малын хулгайчид “хайртай” юу гэдэг асуудал хөндөгдөөд байна.

УИХ-аас 2017 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа малын хулгайчид оногдуулах ялыг бусад хулгайн гэмт хэргээс нь ялгаж зүйчлэн, найман бод, эсвэл 24 богоос дээш мал хулгайлбал их хэмжээний хохирол учруулсанд тооцон, 2-8 жилийн хорих ял оноохоор заасан аж. Өөрөөр хэлбэл, дээрх тооноос бага мал хулгайлбал зорчих эрхийг хязгаарлах, нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх, хамгийн хатуудаа зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих гэж зүйчилсэн нь малын хулгайч нарт хөнгөн ял болж буун, энэ төрлийн хэрэг эрс нэмэгдсэн байна.

Иймээс малын хулгайчийн толгойг МАН-ынхан илсэн гэдэг шүүмжлэлийг ч зарим хууль тогтоогч дайгаад буй.

Малын хулгайчид ногдуулах шийтгэлийг чангаруулах зорилгоор УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн төсөл санаачилсан ч эрх баригч хүчнийхэн  төслийг нь дэмжилгүй унагажээ.

Унагасан шалтгаан нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ төрлийн хууль санаачилсантай холбоотой аж. Гэхдээ УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн тайлбарласнаар Х.Болорчулуун гишүүний төсөл нь малын хулгайч нарт ногдуулах ялыг чангаруулна гэхээс илүүтэй зөвхөн хурдан удмын адууны хулгайчтай холбоотойгоор асуудал хөндөгдөж буй аж. Энэ нь МАН дахиад малын хулгайч нарыг өөгшүүлсэн төсөл батлах вий гэдэг хардлагад хөтлөөд буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж