Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Шиняан хотноо болсон сагсан бөмбөгийн 3х3 Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт дөрвөн баг оролцож, эрэгтэй 1-р шигшээ баг мөнгөн медалийн болзол хангасан билээ.
Тэгвэл уг тэмцээний шигшээд шалгарсан БНХАУ болон Монгол Улсын шигшээ багуудыг 2016 оны 10 сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг албан ёсоор ирүүлээд байна.
Ингэснээр Монголын сагсан бөмбөгчдийн хувьд анх удаагаа Дэлхийн аварга гэсэн тодотголтой тэмцээнд ийнхүү оролцоор болж байгаа юм.
Б.ЭНХ