Аляскад 1897 оноос vvсэлтэй эмсийн хvрээлэн єдгєє музей маягаар ажиллаж байна 36 фото

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Аляскад 1897 оноос vvсэлтэй эмсийн хvрээлэн єдгєє музей маягаар ажиллаж байна 36 фото

Умард
Америкийн эх газрын баруун хойд хязгаарт орших Аляск мужид 1890-ээд оны
vед алтны тєлєєх их тэмцэл єрнєж байсан тvvхтэй бєгєєд мянга мянган алт
хайгчид, уурхайчид, шилжин суурьшигчид Аляскыг зорин ирж байсан билээ.
Алт хайсан мянга мянган эрчvvдэд vйлчлэх зугаа цэнгээний газрууд маш
олноор vvсэн байгуулагдаж байсны дотор Аляскын Skagway хотод 1897 онд
баригдсан "Red Onion" нэртэй эмсийн хvрээлэн хамгийн алдартай нь юм.
Тухайн vед 14.000 гаруй эрчvvд алт олох эрэлд нэгдэцгээж байсан ба
тэдэнд vйлчилдэг 300 гаруй хvvхнvvд байжээ. Байшингийн нэгдvгээр давхарт
архи, согтууруулах ундаа зэргээр vйлчилдэг бол хоёрдугаар давхарт 10
жижигхэн єрєєнvvд байрладаг байлаа. Эдгээр єрєєнvvдэд амьдрах биеэ
vнэлэгч охид бvсгvйчvvдийг бармен ерєнхийд нь удирдаж, vйлчлvvлэгчдэд
vйлчлэх зохицуулалтыг хийдэг байв. Нэг давхрын уушийн тавцангийн ард
дээд давхарт байгаа бvсгvйчvvдийг тєлєєлсєн хvvхэлдэйнvvдийг байрлуулсан
байдгаас vйлчлvvлэгч сонголтоо хийх ба сонгосон хvvхэлдэйг бармен
нуруугаар нь хэвтvvлэн тавьдаг байсан нь энэ хvvхэлдэйгээр тєлєєлєгдєж
байгаа бvсгvй "завгvй" болсныг илэрхийлдэг байжээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж