VR шилтэй үнээний сүүний гарц нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.11.27-нд нийтлэгдсэн

VR шилтэй үнээний сүүний гарц нэмэгдэв

VR шилтэй үнээний сүүний гарц нэмэгдэв

Оросын эрдэмтэд VR төхөөрөмжийг Красногорскийн фермд үнээн дээр туршиж үзжээ. Эрдэмтдийн зорилго биелж, VR шил зүүсэн үнээнүүдийн стресс буурч, илүү их сүү өгсөн байна. Ирээдүйд Орос даяар энэхүү технологийг хөдөө аж ахуйн салбарт хэрэглэж магадгүй аж. VR шилэнд харуулж буй дэлгэр зуны ногоон бэлчээрийн дүрсийн тусламжтайгаар үхэрнүүд бүүдгэр орчноосоо "зугтаан" сэтгэл хямрал, стресс нь мэдэгдэхүйц багасч, эрүүл мэндийн хувьд өмнөхөөсөө илүү тайван, эрүүл болж, өгөх сүүнийх нь хэмжээ, чанар эрс сайжирчээ.

Москвагийн хүнс, хөдөө аж ахуйн яам малын эмч нар, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдтэй хамтран сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үхрийн гавлын ясанд тохируулан тусгай VR шил зохион бүтээж, Красногорскийн нэгэн фермд туршсан нь дээрх амжилт үзүүлжээ.

Эх сурвалж: cnews.ru

Б.АМАРБАЯСГАЛАН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж