Жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаатай гэр бүлж болж, хөөрхөн охинтой болсон ч удалгүй салж, багагүй шуугиан тарьсан. Одоо ч түүний янз бүрийн хов жив явсаар л байгаа.
Тэгвэл тэрбээр саяхан нэгэн сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгчээ. Нэлээд ширүүн энэ ярилцлага дунд тэрбээр анхны хайрынхаа талаар ч цухуйлгаад амжсан байна.
Тэрбээр “Манай Лхасүрэн багш хэлдэг байсан юм, яагаав нөгөө “Гарын таван хуруу”-гийн Шагдар, та нар олон удаа дурла, дурлаад хая, хүс тэмүүл! Ав гэж бол хэлээгүй, зүгээр л дурла гэдэг байсан. Миний анхны хайр дуучин Эгшиглэн байлаа. Жинхэнэ нэр нь Болортуяа. Манайх Майхан толгойд лагерт гардаг байхад Эгшиглэн бид хоёр байшингийн дунд тоглож өссөн хүүхдүүд л дээ.
Мойлон хар нүдтэй, цав цагаан царайтай, дэндүү хөөрхөн охин байсан. Цаг хугацаа явах тусам юмс өөрчлөгддөг гэгчээр одоо өөр болсон л доо. Тэр үед би 5-р анги байсан, харьцангуй хожуу хайр дурлалтай учирсан байгаа биз. Гэтэл одооны тавдугаар ангийн хүүхдүүд бэлгийн харьцаанд орчихсон байгаа шүү. Энэ бол энэ цаг үеийн эмэгнэл, интернэт хэвлэл мэдээллийн гай. Эсрэг хүйстнээ сонирхох гэдэг мэдрэмжийг би Эгшиглэнгээс анх авч байлаа” хэмээн ярьсан байна.
Н.ПУНЦАГБОЛД
Эх сурвалж: www.mminfo.mn