3.2 сая мал отор нүүдэл хийж байна | News.MN

3.2 сая мал отор нүүдэл хийж байна

3.2 сая мал отор нүүдэл хийж байна

3.2 сая мал отор нүүдэл хийж байна

2019-2020 оны өвөл, хавар 22 мянга гаруй өрхийн 10 сая гаруй мал отроор, 57.5 сая мал суурин өвөлжөө, хаваржаандаа байх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 3.2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв аймагт отор нүүдэл хийж байна. Зуншлага муу, гантай байсан аймгуудын малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Чилэн, Хөх дэл, Малах, Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт оруулж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр хэлсэн.

2019-2020 онд аймаг дундын отрын есөн бүс нутагт 11 аймаг, Улаанбаатар хотоос 600 орчим мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар шийдвэрлэжээ. Малчид өвс, тэжээл, сүрэл, дарш, давс, хужрынхаа 90 гаруй хувийг бэлтгэсэн дүн гарсан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 70 хувьтай байгааг гэдгийг салбар яамнаас мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж