Вьетнам иргэдийн цогцсыг нутагт нь авчирлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.27-нд нийтлэгдсэн

Вьетнам иргэдийн цогцсыг нутагт нь авчирлаа

Вьетнам иргэдийн цогцсыг нутагт нь авчирлаа

Британийн Эссекс мужийн боомтод Бельгиэс ирсэн ачааны чингэлэгнээс 39 хүний цогцос илэрсэн эмгэнэлт хэрэг энэ оны аравдугаар сарын 23-нд гарсан билээ.  Цагдаа нар анх цогцсуудыг Хятад иргэдийнх гэж таамаглаж байсан ч нарийн шалгаж үзсэний дүнд бүгд Вьетнам иргэд болохыг тогтоосон юм. Нийт 39 цогцсын найм нь эмэгтэй, 31 нь эрэгтэй, мөн 15 настай хоёр хүү байсан юм.

Цогцсуудыг таниулсны дараа эх нутагт нь хүргэх зардлыг Вьетнамын засгийн газар хохирогчдын ар гэрийнхэнд зээлээр олгох шийдвэр гарснаар эхний 16 цогцсыг өнөөдөр /2019.11.27/ Вьетнам улсад агаарын хөлгөөр тээвэрлэн, авчирсан байна. Цогцсуудыг Ханойн Ной Бай нисэх онгоцны буудалд буулгаж, түргэн тусламжийн машинаар ар гэрийнхэнд нь хүргэж өгчээ.

Нэгэн хохирогчийн аав Во Ван Лин "Бид энэ мөчийг мөн ч удаан хүлээлээ. Бид одоо хүүхдийнхээ ажил явдлыг чадах чинээгээрээ гүйцэтгэнэ" хэмээн нулимс дуслуулан хэлж байлаа.

Үлдсэн 36 цогцсыг ирэх өдрүүдэд авч ирнэ хэмээн мэдэгдэж байгаа ч тодорхой өдөр, цагийг нийтэд ил болгоогүй хэвээр байна.

Нэг цогцсыг нутагт нь эргүүлэн авч ирэх зардал дунджаар 2800 ам.доллар болж байгаа бөгөөд Вьетнам улсын зарим ТББ-ууд хохирогчдын гэр бүлд туслахаар 110 мянган долларын хандив цуглуулаад байгаа гэнэ.

Эх сурвалж: bbc.com

Б.АМАРБАЯСГАЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж