“School police” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

“School police” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлнэ

Сурагчдын аюулгүй байдлыг хангах “School police” хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Тэгвэл энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ. Ялангуяа аймгийн төвүүдэд энэ сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон талаар Монголын сурагчдын холбооноос мэдээллээ. Учир нь аймгийн төвийн сурагчид сургуулийнхаа орчимд мотоциклийн осолд өртөх, сургуулийн хашаанд иргэд архидан согтуурах асуудал багагүй гардаг байна. Тиймээс орон нутгийн сургуулиудаас хүсэлт ирүүлжээ.

Эхний ээлжинд энэ хөтөлбөрийг Өвөрхангай аймгийн Уянга сумын II сургуульд туршилт хийж эхэлсэн байна. Ер нь орон нутагт мотоциклийн хэрэглээ их байдаг аж. Тэр хэрээр сургуулийн насны хүүхэд мотоциклийн осолд өртөх явдал нэмэгдэх хандлагатай болжээ. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, эцэг эхчүүдийг сургуулийн орчимд үүрэг гүйцэтгүүлэх ажилд үргэлжлүүлэн татан оролцуулах юм.

Замын цагдаагийн газрын статистикт дурьдсанаар, есдүгээр сарын эхний 14 хоногийн хувьд л гэхэд 42 хүүхэд зам тээврийн осолд өртөж нэг хүүхэд амиа алджээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж