"Шинэ Үе Баянгол" ТББ-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо | News.MN

"Шинэ Үе Баянгол" ТББ-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

"Шинэ Үе Баянгол" ТББ-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

"Шинэ Үе Баянгол" ТББ-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар улсаа тунхаглан зарласан  түүхэн ѳдѳр  өчигдөр /2019.11.26/ тохиосон билээ.

Эл өдөр Баянгол дүүргийн 3500 оюутан залуус Улаанбаатар паласын концертын их танхимд дүүрэн цугларч "Шинэ Үе Баянгол" ТББ-ын нээлтийн үйл ажиллагааг ёслол тѳгѳлдѳр эхлүүлжээ.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар  дөрөв дэх жилдээ зохион байгуулсан "Шилдэг бизнес тѳсѳл" уралдааны шилдэг оролцогч нар ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх, шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, түүгээрээ дамжуулан Баянгол дүүргээ хѳгжүүлэхэд гар бие оролцох, цаашлаад улс орны хѳгжилд хувь нэмрээ оруулна гэсэн том зорилгын дор нэгдэн "Шинэ Үе Баянгол" ТББ-ыг үүсгэн байгуулсан аж.

Тус ТББ-ын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар оролцож, "Монгол улсын ирээдүй болсон залуучуудын хүсэл тэмүүллийг хүндэтгэн, санал санаачлагыг нь тууштай дэмжин хамтран ажиллах болно" гэдгээ хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zorigoo 2019-11-27 182.160.39.226

Zia Ganbaa maani nileed ertnees beldej ehleh shiv dee. Bolj bnaa bolj bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж