Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар улсаа тунхаглан зарласан түүхэн ѳдѳр өчигдөр /2019.11.26/ тохиосон билээ.
Эл өдөр Баянгол дүүргийн 3500 оюутан залуус Улаанбаатар паласын концертын их танхимд дүүрэн цугларч "Шинэ Үе Баянгол" ТББ-ын нээлтийн үйл ажиллагааг ёслол тѳгѳлдѳр эхлүүлжээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дөрөв дэх жилдээ зохион байгуулсан "Шилдэг бизнес тѳсѳл" уралдааны шилдэг оролцогч нар ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх, шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, түүгээрээ дамжуулан Баянгол дүүргээ хѳгжүүлэхэд гар бие оролцох, цаашлаад улс орны хѳгжилд хувь нэмрээ оруулна гэсэн том зорилгын дор нэгдэн "Шинэ Үе Баянгол" ТББ-ыг үүсгэн байгуулсан аж.
Тус ТББ-ын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар оролцож, "Монгол улсын ирээдүй болсон залуучуудын хүсэл тэмүүллийг хүндэтгэн, санал санаачлагыг нь тууштай дэмжин хамтран ажиллах болно" гэдгээ хэлсэн юм.
Холбоотой мэдээ