Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой | News.MN

Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой

Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой

Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой

Их эзэн Чингис хааны мэндэлсэн, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан  улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU” хамтлагт төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардууллаа.

"THE HU” хамтлаг гадаадад тоглолттой эзгүй байгаа тул  хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондогт  “Чингис хаан” одонг гардуулан өгсөн юм.

Энэ жил "Чингис хаан" одонг 13 дахь эрхэмд гардуулж буй бөгөөд Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд болсон ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон "Чингис хаан" одонт эрхмүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

“THE HU” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог баярын сэтгэгдлээ илэрхийлж хэлсэн үгэндээ тэрбээр "Дээд хөх тэнгэр дэргэдэх өвөг дээдэс, Их эзэн Чингис хаан минь ээ. Мөрийн зэрэгт хүргэгдэж, төрийн хэрэгт өргөгдсөндөө мөхөс би талархан нэгэнтээ мэхийн ёсолъё.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа, Эрхэм хүндэт Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар танаа, эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа мэргэн сайд, цэцэн түшмэд та бүхэндээ хоёронтоо мэхийн ёсолъё. Эрхэмсэг Монгол соёлын дээд оршихуй төр ёсны алдар хүндэтгэлийг хүлээсэн номун мэргэн урлагийн зүтгэлтнүүд, нэр цуутай хамтран зүтгэгчидээ, эрч хүч, хөдөлмөр зүтгэл, бяр чадлаа гайхуулж Монголыг дэлхийд тамгалсан хүчтэнүүдээ, анд найз нараа, элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ гурвантаа мэхийн ёсолъё.

Б.Дашдондог миний бие та бүхэндээ өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийн билэгт сайн өдрөөр Hu хамтлагийнхаа эрч хүчтэй эрэлхэг цоглог залуучууд болон удам сударт ах дүүсийнхээ нэрийн өмнөөс Их эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэж мэндчилж байгааг минь хүлээн авна уу.

Өлзий учралт билэгт сайн энэ өдөр төрийн сүлд ёсөн хөлт их цагаан тугийнхаа оршихуй дор, мөнх тэнгэрийн ташуур эзэн Чингис хааныхаа нэрийг адисласан дэлхийн цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж “Hu” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Hu” хамтлагийн хөдөлмөрч, авъяаслаг, даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэстэн соёлын урлаг эх орноо сурталчилж нэр алдраа цуурайтуулан дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань минь, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн бүрт гүн талархлаа илэрхийлж байна. Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой юм шүү.

Их цадигт өвгөдийнхөө түүхгүйгээр бид хэнсэн билээ. Их оюунт өвгөдийнхөө үнэн сургаалгүйгээр бид бас хэнсэн билээ. Өнөөгийн дэлхий дахины соёлын үндэс суурь болсон төрт улс, хууль цааз, худалдаа арилжаа, шуудан холбоо, гүрэн дамжин зорчих алтан гэрэгэ, соёлын өв болсон анхны найрал хөгжим зэрэг улс орнуудын оршин тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон үндэс суурь гээд олон зүйлсийг өвөг дээдэс Монголчууд хүн төрөлхтөнд нээж өгсөн билээ. Бид эв эеийг хичээж, эвлэлдэн нэгдэж чадваас өвөг дээдэс шигээ оюун санаагаар хүчирхэг, улс гүрнийг дахин цогцлоож чадна гэж би боддог. Тойроод гарахгүй туулаад өнгөрөх энэ богинохон амьдралдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө чадах бүхнээ хийгээд өвөг дээдсийнхээ үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг нь бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой. Би та бүхэндээ энэ цаг дор Их Чингис хааны билигт сургаалаас өөрийн хэлэх дуртай нэгэн эшлэлийг хэлэхийг хүсэж байна. Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсэж байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их суурь нь суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс энэ үедээ болбол төрийн ёсонд харш, эцэс хойддоо бол үр ач, залгамжлагч нартаа муу суртлыг үлдээх гэмтэй гэж айлдсан Суут Богд Эзэн Чингис хааны маань мэргэн сургаал, үг бүр цаг элээх тутамд амьд байж, үнэнийг сургасаар амьд зарлиг нь алтнаас ч үнэтэй болохыг ухаарч байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Жил бүрийн энэ цаг дор эзэн хааныхаа сургаал, зарлигийг хэлэлцэж, үр хойчдоо захин үлдээж байх санаачилгыг Их Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, Богд дээдсийнхээ өндөр их алдраар соёрхсон Монгол төрийн тэргүүн, эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс гардан авсан энэ цаг мөчид миний бие гаргаж байна. Хөрст дэлхийд дээд хөх тэнгэр хүчирхэг болохыг дахин харуулан өвөг дээдсийнхээ үзэл санаа, өв соёл оюуныг дахин мандуулахын төлөө бүх хүчээ зориулан хойч үедээ хүчирхэг Монголоо уламжлуулан үлдээж, ухуулан сэргээж явахаа Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугныхаа өмнө амлан, тангараглая. Мөнх тэнгэр биднийг ивээг ээ" хэмээсэн юм.

"Чингис хаан" одонг гардуулах үед болсон торгон агшныг гэрэл зургаар үзүүлж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-27 119.40.98.177

Дашка минь мэргэн сайд, цэцэн түшмэд энэ нтр яахав дээ, сайхан үгийг хуулж бус үнэнээр нь хэлэх ёстой байсан даа, ямар ч байсан амжилт, нээрээ юу вэ3 орчуулан гаргаж байгаа гэсэн ерөнхийдөө бол 76-гийн тухай биз дээ

Avatar

Зочин 2019-11-27 192.82.66.242

Ард түмнээ сайн судалж, санаа сэтгэлийг зөв ойлгож байж төр шийдвэрээ гаргаж бай гэж захисан даа.

Avatar

зочин 2019-11-27 103.80.210.111

Сайхаан сайхан.Монгол түмэн минь мандан бадрах болтугай.Ямар сайхан үг хэлээ вэ.Гайхалтай.Хү хамтлагийн залуус минь эрүүл энх байх болтугай.

Avatar

Зочин 2019-11-27 182.160.1.31

hu hamtlagiin hamt olon bolon dashdondogt haluun bayar hyrgie. sain baina saihan uran byteelyyd.daraagiin shine uran byteelyyded ni aljilt hysie.

Avatar

Зочин 2019-11-27 202.9.40.25

Дашдондогийг урьд нь ийм хар шил зүүж байхыг хараагүй юм байна. Энэ сайхан шагнал авч байх үед хар шил үнэхээр илүүц байлаа

Avatar

Tamir 2019-11-27 202.126.89.66

Yamar hamaa bna aa!

Avatar

Зочин 2019-11-27 202.9.46.25

mglchuudiin ovog deedsiin buyn ih yuma

Avatar

Зочин 2019-11-27 103.26.193.89

Үнэхээр мундаг байна аа. Сайхан ч үг хэлж, сайхан зөв санаа, их хүсэл мөрөөдөлтэй мундаг хүн байна шүү. Та бүгдийн өлмий бат оршиг. Улам их амжилтыг гаргаарай…

Avatar

zocnin 2019-11-27 202.179.4.250

Khuyag Brendiin Yazguur Mongol deeleer gangarcnee saihan zohijee

Avatar

Зочин 2019-11-27 66.181.191.23

Turiin ordon, odnoo hundetgeed har shilee tailaad haychihgui! Chamaig goe har shiltei gangan styletei gj hench helehgui! Mulguu l bn da

Avatar

тэнэгтээд бай 2019-11-27 202.9.46.25

чи ойлгохгүй ээ,хаалт хийж байна дашка ахын зөв янзан бүрийн хүмүүстэй гар барьж мэндчилнэ атаа жөтөө хар хорсол нүдрүүгээ авна одоо яг уран бүтээл хийж байгаа энэ хүнд ачаалалтай үед шууд муухай юмнуудтай тулж харьцаж болохгүй

Avatar

Ямар ацандаа атаархдаг юм 2019-11-27 103.212.117.16

Инээдтэй жижиг гаруу гүй юу чи

Avatar

Зочин 2019-11-27 66.181.188.98

chaavaas da bodoj sanah n iim uchuuhen yum deer l ergelden … hum muulaad busdiin deer baigaa gej mederdeg sanaatai yum belgui dee…

Avatar

Зочин 2019-11-27 66.181.186.202

Хар шил илүүдээ.

Avatar

Зочин 2019-11-27 202.21.120.242

цатгалан улсаа зарж идсэн байгабанди, дэмбэрэл аваад байгаа юмыг эх орнынхоо нэрийг өндөрт өргөж байгаа залуучууд авалгүй яахав дээ

Avatar

Зочин 2019-11-27 66.181.181.146

ЁСТОЙ ЖИНХЭНЭ ЭЗНЭЭ ОЛСОН ШАГНАЛ БОЛЛОО

Avatar

иргэн 2019-11-27 182.160.33.57

Багабанди еронхийлогч асан ямар шалгуураар авсан юм бол. Шагнал эзнээ олох нь сайхан юм. Дашдондог болон хамтлагийн гишуудэд баяр хургэе.

Avatar

Сүхбаатар 2019-11-27 103.57.94.248

Хү хамтлагтаа Чингис хааны одон авсанд баяр хүргэе.Цаашид дэлхийн хөгжмийн Грэммийн шагнал авахыг ерөөе.

Avatar

Зочин 2019-11-27 73.92.12.67

Нэг " эмээ " байна гэсэн чинь Дашдондог юм уу ?

Avatar

Зочин 2019-11-27 202.9.40.37

Монголын нэрийг гадаадад сайнаар цуурайтуулж байгаа хүмүүст баяр хүргэх нь зүйн асуудал. Зарим хүн үүнд нь дургүй байгаа нь хувийн атаа жөтөөтэй холбоотой байх. Хамтлаг улам сайжирч бүх байдлаараа баяжиж чанаржих бизээ. Дашдондог болон хамтлагийн нийт бие бүрэлдэхүүнд амжил хүсье

Avatar

Зочин 2019-11-27 88.18.95.9

Дандаа Чингис Чингис гэж дуулаад байдаг юм билээ.би л лав уйдсан байна

Avatar

Зочин 2019-11-27 122.201.22.23

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж кккк

Avatar

Зочин 2019-11-27 66.181.190.100

Чи сонсох заягүйн байна

Avatar

Зочин 2019-11-27 182.160.1.31

gants l duu baigaa bizdee.

Avatar

1 2019-11-27 66.181.161.123

Dashdondog pizdaag olon huuhen huchindsen gej ugch bgaa muu

Avatar

Зочин 2019-11-27 172.58.139.252

Шархадны хурцын тасгийн ийм юмнууд хаа очиж цөөхөөн цөөхөн.

Avatar

АМЖИЛТ АЗ ЖАРГАЛ 2019-11-27 202.126.89.54

Мундаг авьяастан эх оронч сайхан залуучуудын маань ахлагч Дашдондог маань час хийсэн үг хэллээ дээ. Төрийн түшээдэд ухаархаар үг хэллээ. Энэ мэдээнд хэлсэн төгсгөлийн Чингис хааны үг алга, Олон түмэн маань юуг хүсч байгааг мэдэхгүйгээр би эднийгээ удирдаж дагуулж чадахгүй ээ…

Avatar

Зочин 2019-11-27 202.9.46.25

тэр үгийг хасаад байгаамаа айкон хүртэл арчаагүй байгаа биз

Avatar

Зочин 2019-11-27 202.179.2.147

Гайхалтай. Монголын түүхэнд хамгийн нүдээ олсон шагнал

Avatar

Зочин 2019-11-27 202.9.46.37

БАЯР ХҮРГЭЕ МУНДАГ ЭРЧҮҮД ШҮҮ. ДАШДОНДОГИЙН ДЭЭИЙГ ГОЁ ХИЙЖЭЭ. МАЛГАЙ НЬ БИШ ЭЭ ДИЗАЙНЕРУУД АА

Avatar

Зочин 2019-11-27 202.9.46.25

Малгай нь гоё гоё бүчий нь хойш нь харуулаад өмсчихсөн чинь ингэж харагдаад байгаа юм аа

Avatar

Зочин 2019-11-27 182.160.1.31

malga ni engiindaruu zygeer l baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж