Нэмэлт:
Монгол бахархлын өдрийг тохиолдуулан, өнөөдөр 10.40 цагийн орчимд төрийн есөн хөлт их цагаан тугийг цэнгүүлж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.
Есөн шарга морьт цэрэг Их тугийг цэнгүүлэн Төрийн ордныг нар зөв гороолов. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүллээ. Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл болж ирсэн.
Их эзэн Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.






























Гэрэл зургийг Д.БҮЖИН, Н.БАТМӨНХ
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр тохиож байна.
Түүхэн ойн өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, одон гардуулах ёслолд уригдсан хүндэт зочид төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол бахархлын өдөр тохиож байна
Монголчууд бидний бахархал, Эзэн Богд Чингис хаан бээр билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн билээ. Их хүмүүний мэлмий гийсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр өнөөдөр /2019.11.27/ тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ын саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр найм дахь жилдээ золгож байна.
Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөртэй хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт 14:00 цагаас болно.
зочин 2019-11-27 103.80.210.111
сайхаан сайхан
oopiun 2019-11-27 132.194.13.94
mkv
xopig 2019-11-27 132.194.13.94
ylsiin xamgaaltad
gadniixand opd amid mal zaraxgyi baix,olgoxgyi 2019-11-27 132.194.13.94
yxsen baasnii chini,xotiin dargaar dagachaar tsengyylex gej
Харамсмаар 2019-11-27 66.181.161.7
Ямар ч арчаагуй 3 сая үлдээсэн юм бэ дэ Чингисээ! Удирдагч нар нь эх орноо ард түмэнтэй нь цөлмөнө худлаа ярина төсөв татварын мөнгөө бага хүүгээр авч 10 дахин өсгөн шахна Сүрьеэ тэмбүү галзуурч өмхий дэн буудал чийгтэй харанхуй баар нэртэй архичдын үүр хуурамч баталгаагүй эмийн сан дан консервлосон голдуу хугацаа дууссан хүнс зардаг өдөр нь ТҮЦ шөнө нь жорлон болдог амбааруудуудаар битүү 15000000 саяуулаа шпрот шиг чихэлдсэн хот нэртэй том тосгонд газар нутаг мал идээгүй мэт гөлийсөн улс
Зочин 2019-11-27 202.126.89.123
XX zuund shashingvi baisnii gaigaar unuudur baahan ateistuud, ulaanii vzeltnvvd mun ch tenegtej uguh yumaa.
Зочин 2019-11-27 103.229.120.75
End dandaa hujaanuud SET bichsen baina
Зочин 2019-11-27 49.0.212.7
Xужаа биш, Чингис хааны үзэн ядагчид болох оросын талын нохойнууд бичсэн байна
Зочин 2019-11-27 150.129.142.170
Туг цэнгээд яадаг юм бол? Хэдэн ядарсан хүн
хооллосон бол цэнгэхсэн
Зочин 2019-11-27 49.0.212.7
Та нар тэгээд яамаар байна, Лениний зургийг цэнгүүлмээр байгаамуу пост улаантнуудаа!
Галсансүх 2019-11-27 202.55.188.88
Энэ тэнэг гэж байгаа нѳхдүүд лав МОНГОЛ бишээ Монгол хүний ОМОГШИЛ хаачаав?…оюун ухаан суу билэг хаачаав?…..Монгол цог золбоолог эрчүүд нь хаачаав? …. Дэлхийн талыг эзэлж явсан эрэлхэг дайчдын үр удам хаачаав? ….жаахан нүдээ нээж ном, цахим орчноос гэгээн тунгалаг зүйл унш! дан fb ухсаар байгаад толгой нь хамуурчихсан юм уу хаашаа юм. Хэлэх ч үг олдохгүй юм
Зочин 2019-11-27 64.119.24.136
өвөл цагаан сүлдийг цэнгүүлж хэрэггүй дээ.мөстсөн асфалтан зам дээр морь хальтирч унавал яана.
зочин 2019-11-27 202.9.46.124
Эхлээд сонин байсан одоо болч тэнэглэл болж харагддаг боллоо шүү ..
Tsengey 2019-11-27 98.253.30.34
Ter ami biegui zuiliig tsenguuleh yahve. Ene hundet haruuldaa yadaj neg ovoliin gaduur omsdog iymtai bolgomoor iym. Ider 9iin huitend ch zunii haluund ch neg l huvtsastaigaa. Hairan saihan zaluusiig bas ingej bolohguiee.
Зочин 2019-11-27 122.201.21.22
Tsengej hanavuu tegeed?
Зочин 2019-11-27 119.104.59.7
Xaxa hugjultei shuu ene deedchuul …
Зочин 2019-11-27 202.55.188.40
тэнэгрэл гэж энэ дээ юм болгоныг харлуулж шүлсээ үсчүүлсэн
Зочин 2019-11-27 122.201.21.22
1 say huniig ajliin odor amar gesnee, ter tugiig tsenguulsen genee. Tsengej hanaa bailgvi dee bodvol ter morinii suul