Хотын захирагч "Ид шидийн орон-2” -оор зочиллоо | News.MN

Хотын захирагч "Ид шидийн орон-2” -оор зочиллоо

Хотын захирагч "Ид шидийн орон-2” -оор зочиллоо

Хотын захирагч  "Ид шидийн орон-2” -оор зочиллоо

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр "Лантуун дохио" ТББ-ын хэрэгжүүлж буй "Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочиллоо.

"Лантуун дохио" ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ.

Тэгвэл энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө ийнхүү хэрэгжүүлэн одоогийн байдлаар барилгын ажлын явц 80 хувьтай явж байгаа, цаашид ч хийх зүйл их байна хэмээн "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр хотын дарга гэнэт манай “Ид шидийн орон-2”-оор зочилсонд их баяртай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хандив тусламж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан хувийн хэвшлийн байгуулагууд, тухайлбал “Инержи ресурс”, “Дашваанжил-газ”, “Deutsche Welle” олон байгууллагууд дэмжлэг үзүүлсэн. Мөн гадаадад суугаа монголчуудаас хандив ирүүлсний дээр Увс аймгийн нэгэн эмээ бидэнд 5 шуудай боорцог бэлтгэж явуулсан нь маш их урам өгсөн. Тийнхүү зургаан сарын дотор нэг тэрбум 21 сая төгрөг цугларч 2 байшинд 14 байгууламжийг олон нийтийн оролцоо тусламж дэмжлэгээр богино хугацаанд барьж байгууллаа. Мөн манай сайн дурын ажилтнууд, оюутнууд, эцэг эхчүүд фэйсбүүкээр мэдээлэл сонсоод  ямар ч цалин хөлсгүйгээр, хариу нэхэлгүйгээр бидэнд туслаж ажилласан. Одоо ч мөн ажилласаар л байна” гэлээ.

"Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд хүүхэд ая тухтай орчинд ном унших, сургалт дугуйланд хамрагдах, олон төрлийн тоглоомоор тоглох гэх зэрэг бүхий л таатай орчин нэг дор бүрджээ.

Хотын захирагч С.Амарсайхан ”Энэ сайхан арга хэмжээнд 200 гаруй залуучууд сэтгэлээрээ, ямар нэгэн болзолгүйгээр оролцсон байна. Би нийслэлийн Засаг даргын хувьд өөрт хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд төвийн үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллана. Залуучууд итгэл сэтгэлээ нэгтгэж ажиллаж чадвал ямар том зүйлийг бүтээж чаддагийн жишээг та бүхэн харуулжээ. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд руу хандсан, тэдэнд хөрөнгө оруулалт хийсэн гэгээлэг, бүтээлч, оюунлаг, сайхан ажил болжээ. Хүүхдүүдийн нэрийн өмнөөс та бүхэнд  залууст талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн юм.

"Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зөвхөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хамрагдаад зогсохгүй дүүргийн бүхий л хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байх болно гэдгийг төслийн зохицуулагчид дурьдаж байлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

citizen 2019-11-27 202.131.247.254

olon hyyhdyyd gertee orohoos aij haranhui gudamjind uilj suuhaas avragdah ni Mundag zaluuchuud yum

Avatar

бат. 2019-11-27 202.9.46.4

Энэ төвийг барихад маш их хавчлага хяхлага үзүүлж байсан хүн дээ.Ямар нүүрээрээ нээлтэнд нь очидог юм бол?

Avatar

Зочин 2019-11-27 122.201.22.23

Наад улс төрч нэртэй юмнуудаасаа хол байлдаа эхний зарчимаараа яваачээ наад хэд чинь сонгуулиар ашиглаж хаяал бэлгэвчээ шидээл зугтана шдээ

Avatar

Зочин 2019-11-27 107.77.173.49

Өнөөдрийн энэ ажилгүйдэл ядуурал,архидан согтууралт,гэр бүл салалт,гэр бүлийн хүчирхийлэл гээд нийгмийн бузар булай болгон МАН,АН гэж 2 намтай салшгүй холбоотой…энэ 2 намын боссуудын таргалсан баясжан гэж тоймгүй….амьдарч байгаа орон гэрийг нь,зуслангийн амбааруудыг нь хараарай…хэдэн зуун….ид шидийн оронтой тэнцэхээр…

Avatar

Зочин 2019-11-27 202.179.26.23

nuugdaadal,zugtaadl,, il garachaas chichirdeggui bailgui Undarmaa avgai, odoo il todoor yrilchlaga og !!!,survaljlagch nar yagaad ene chunees mongo,mongo gej yrilchlaga avdaggui um ???, bid uu yrichiin sonsoch estoi!!!!, oorooch er zorigtoigoor tailbar ogoch estoi, gol n olon jil ard irged
chin yduurch tuilddag, Undarmaa charaad , barag unerleed setgedeggui umuu????

Avatar

zochin 2019-11-27 202.179.26.23

ter olon terbum 270 biluu togrogiig Undarmaa gischuunees nechej avaad , mongoliin min ur sad, ard irged bid chereglech estoi. Eronchiilogch, ESaid mon ene zasgiin gazar yagaad ene ich mongo chaaschaa chenii chalaasand orsniig ilruulechgui chav daraad baidag um??? Ajillaa unen schudargaar chiigeech .!!!, ard irgedee dachiaad chuuraad bolno gej boddogoo zogsooj uz. Bid zugeer suuchgui chulgaid aldsan mongoo zaaval erguulj avach estoi.

Avatar

Зочин 2019-11-27 103.57.92.49

БАЯРЛАЛАААААА. САЙХАН СЭТГЭЛД ЧИНЬ.

Avatar

Зочин 2019-11-27 116.34.146.47

нэн дариу улсынхаа төлөө том үйлийг эхлэх үүрэг хүлээх хэрэгтэй болж байна Иймээс яг одооноос Эрхэм Ганжавхлан улс төрд чиний хувийн сонирхол байхгүй ч гэсэн улсаа авж явах үүрэг хариуцлага байгаа тул энэ улс орныг минь аварж өгнүү гэж хүсье үүнийг та л хийж бүтээж чадна

Avatar

Зочин 2019-11-27 116.34.146.47

Ганжавхлан ерөнхий сайд хийж энэ улсыг аварж өгнүү энэ хүнд л Монголоо гэсэн сэтгэл байгаа байх гэж найдаж байна.

Avatar

ББ 2019-11-27 192.82.71.179

Хүүхдүүдээ л жаргалтай байлгамаар байна.

Avatar

Зочин 2019-11-27 66.181.168.81

ямар гоё юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж