Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах сайжруулсан түлшний жижиглэн түгээлтийн 301 дугаар цэг дээр очиж ажиллалаа. Дээрхи цэгт “Таван толгой түлш” компаниас өдөрт 15-20 тонн түлш нийлүүлэгдэж, тэр хэрээр борлуулалт сайтай байгаа аж.
Борлуулагч Д.Цэцэгмаа “Манайх гэр бүлээрээ ажиллаж, үйлдвэрээс ирж байгаа сайжруулсан түлшээ хашаандаа буулгаж шигшин шуудайлж өдөртөө 10 тонныг савлан борлуулдаг. Сүүлийн үед нийлүүлэгдэж буй түлш бутрах нь харьцангүй гайгүй болсон нь хэмнэлтийг үүсгэж байна, шигшээд шуудайлж савлахад гарсан нунтаг хогоо эргээд “Таван толгой түлш” компани руу ачуулдаг, цэгийн үйл ажиллагаа жигд хэвийн үргэлжилдэг, түлш тасарсан тохиолдол байхгүй, харин иргэдийн хувьд картаа мартах, төвөгшөөх хандлага нэлээд ажиглагддаг” гэж нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм.
Хотын Захирагч С.Амарсайхан “Танай борлуулалтын цэг их нямбай, зохион байгуулалт сайтай, түгээлт жигдэрсэн сайн хэрэг. Иргэд сайжруулсан түлшээ картаар авч хэвшвэл олон давуу талтай. Тухайлбал, хяналтын картаа байнга идэвхитэй хэрэглэснээр бид нүүрсний хэрэглээг хянах боломжтой болно, хөдөө орон нутаг руу түлш ачигдах магадлал буурна, мөн хяналтын картаа тогтмол сайн хэрэглэсэн айл жилээс айл өрхүүдэд түлшний урамшуулал олгохөөр төлөвлөж байгаа. “Таван толгой түлш” компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг аль болохоор нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Та бүхэн гэр бүлээрээ ажлын байр бий болгож, дүүрэг хорооныхоо иргэдийг дулаан өвөлжүүлэхийн төлөө зүтгэл гарган ажиллаж байгаад танай гэр бүлд баяртай байна, ажлын амжилт хүсье” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зочин 2019-11-27 49.0.212.7
Наадан чинь шал худлаа тархи угаасан мэдээ байна, худлаа юм бичиж байна шүү, очиж очиж МАН намын тэр том гарын дарга хүн амралтын өдөр хар үүрээр шахмал түлш зардаг айлд очоод л "ажиллаж" харагдаач, бас зарим хороо гэчжээ, тэгвэл зарим нь яагаад болохгүй байна.
Амжилт хүсье 2019-11-27 202.21.127.160
Амарсайхан даргад амжилт хүсье. Ингэж газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцаж шуурхай ажиллах нь тун зөв. Ер нь аливаа зүйлийг биеэрээ үлгэрлээд бусдаас тийм байхыг шаардах нь цаасан захирамж, тушаал шийдвэрээс хавьгүй илүү үр дүнтэй шүү, хяналтаа сайн тавиарай, өөрөө яваад хааяа өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг үзэж байгаарай
ард 2019-11-27 202.179.11.230
БГД дүүрэгт түлш нь олдохгүй хүмүүс нь баян хошуу явж түлшээ авч байна. энэ дүүргийн удирдлага өөрт нь ашиггүй унцгүй ажилд хуруугаа ч хөдөлгөдөггүй ард түмэн хөлдөж байсан ч хамаагүй гээд өрөөгөө түгжээд ирэх сонгүүльд яаж дэвших вэ гээд хор найруулж байна??
Лорд 2019-11-27 122.201.24.161
Чи нээрээ овоо муу гар юмаа нээрээ.Сайн ажилж байна шүү.Утаа алга болгочихлоо.Маш сайн.Цаашид сайн ажилаарай.
монгол 2019-11-27 43.242.243.141
Наад гарчиг чинь огт буруу мэдээлэл өгөөд байна аа сэтгүүлчдээ
Mash sain 2019-11-27 139.5.218.43
Mash sain baina, hotiin darga setgeltei baina. Setgel zutgel bol tun chuhal, hurungu mungu baigaad ch hiih husel zoriggui bol yah yum vee.
Amjilt husie. Nileedgui ailuud tuuhii nuurs tulj baina shuu, sain hyanalt tavih heregtei, yandangaas garch baigaa utaa ni ilerhii medegdeed baina lee, inenhi ailuud saijruulsan tulshee tulj durem jurmaa murduj baihad tsuun heden ail ingej bolohgui
Зочин 2019-11-27 49.0.218.18
сайн байна.цаашдаа бүр их хэмжээгээр хийгээд хөдөө орон нутаг руу ч бас явуулдаг бол сайн. хот хөдөө ялгаагүй утаагүй л байвал бүр сайн байна. монголд юу л байна нүүрс л байна.
zochin 2019-11-27 103.229.123.194
khotyn darga sayn yumaa , ajlyn amjilt khusie