Мали улсын зарим бүс нутагт Баруун Африкийн хэт даврагч жихадист бүлэглэлүүд олноороо байдаг юм. Жихадистуудын тосгонд явуулсан гүйцэтгэх ажиллгааны үеэр Францын хоёр нисдэг тэрэг хоорондоо мөргөлдөж тус улсын 13 цэрэг амь үрэгдсэн харамсалтай хэрэг өнөөдөр /2019.11.26/ гарчээ. Энэ нь Франц улсын зэвсэгт хүчний салбарын хувьд 2013 оноос хойшхи хамгийн их хохирол амссан үйл явдал болж байна.
Тус улсын Ерөнхийлөгч Эмануэль Макрон ийм хэрэг явдал болсонд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Мали улс дахь салан тусгаарлагч жихадист бүлэглэлүүдээс хамгаалах энхийг сахиулах ажиллагаанд Франц улсын 4,500 орчим цэрэг үүрэг гүйцэтгэдэг юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ