"Гоёл" наадмын загварын долоо хоног эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.26-нд нийтлэгдсэн

"Гоёл" наадмын загварын долоо хоног эхэллээ

"Гоёл" наадмын загварын долоо хоног эхэллээ

Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийг алдаршуулах зорилго бүхий  “Гоёл” наадам 32 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.  Тус наадмыг угтаж зохион байгуулдаг загварын долоо хоног  Блью Скай зочид буудалд эхлэсэн ба шилдгийн шилдгүүдийг энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд тодруулах юм.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг уг наадмаар оны “Топ” модель, шилдэг загвар зохион бүтээгч, үсчин, нүүр будагчдыг шалгаруулдаг уламжлалтай.

"Гоёл 2019" наадмын Топ моделиор Н.Сарнай, 2018 онд Т.Халиунаа нар шалгарч байсан юм. Түүнчлэн 2017 онд анх удаа шаардлага хангах хүн байхгүй гэсэн үндэслэлээр топ модель тодруулаагүй. Харин 2016 онд Х.Уянга, 2015 онд Х.Бадамгэрэл нар тус тус Топ моделиор шалгарч загварын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндийн эзэд болж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж