Энэтхэгийн эмч нар өвчтөний биеэс 7,4 кг жинтэй бөөрийг амжилттай гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.11.26-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн эмч нар өвчтөний биеэс 7,4 кг жинтэй бөөрийг амжилттай гаргажээ

Энэтхэгийн эмч нар өвчтөний биеэс 7,4 кг жинтэй бөөрийг амжилттай гаргажээ

Хүний бөөр дунджаар 120-150 гр жинтэй байдаг аж. Гэтэл саяхан Энэтхэгийн эмч нар нэгэн өвчтөний биеэс 7,4 кг жинтэй бөөрийг гарган  авах мэс заслыг амжилттай хийжээ.

Өвчтөний бөөр ийнхүү томорсон нь нэгэн төрлийн удамшлын гаралтай өвчлөлөөс шалтгаалж бөөрөнд олон тооны уйланхай үүссэнээс болдог байна. Эдгээр уйланхайнууд нь бусад эрхтэнд үсэрхийлэх, цаашлаад хэт томорсноос болж хүний амьсгалын замыг боогдуулах, дотуур цус алдах зэрэг эрсдлүүд байсан учир бөөрийг нь авахаас өөр сонголт байгаагүй тухай эмч нар ярьжээ.

Геннисийн номонд хамгийн том бөөр нь 4,5 кг гэж бүртгэгдсэн байдаг ч анагаах ухааны сэтгүүлүүд дээр бичсэнээр АНУ-ын нэгэн иргэн есөн кг, Недерландад 8,7 кг жинтэй бөөртэй хүн байсан гэж тэмдэглэгдсэн байдаг юм байна. Энэ удаагийн мэс заслыг гардан гүйцэтгэсэн эмч нар тус бөөрийг Геннисийн номд бүртгүүлэх эсэхээ хараахан шийдэгүй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж