Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр “Киви” хамтлагийн гишүүн, дуучин Б.Халиуныг гэргийгээ болгож, гурван хүүгийн эцэг, эх болсон билээ. Тэдний том хүү А.Чингүн аав, ээжийнхээ араас урлагийн хүн болохоор шийдсэн бололтой. Учир нь тэрбээр саяхан "Цэнгэлийн манлай" нэртэй шинэ дуу гаргажээ.
Уг дуу нь хүүхдүүдэд зориулсан хүндлэлийн тухай эрч хүчийг илэрхийлсэн бүтээл юм байна. Ирэх долоо хоногоос цацагдах энэ дууны клипэнд түүний хоёр дүү тоглосон байна. А.Чингүн хүү долдугаар ангийн сурагч бөгөөд түүний урлагийн нэр нь Cool man аж.
Холбоотой мэдээ