Ерөнхийлөгчийн "хүн" Б.Батзаяа юу хийж явна вэ?

Хуучирсан мэдээ: 2019.11.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн "хүн" Б.Батзаяа юу хийж явна вэ?

Ерөнхийлөгчийн "хүн" Б.Батзаяа юу хийж явна вэ?

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа сүүлийн хэдэн жил нам жим, амьдрах болсон. Түүнийг Ерөнхийлөгчийн “хүн” гэж улс төрийн хүрээнд ярих нь бий. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Б.Батзаяа “Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” одонт,  Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзны тусгай загварыг Төрийн түүхийн музейд залах ёслолд өөрийн биеэр оролцсон нь олон хүн түүнийг гэнэт гарч ирлээ хэмээн жиг жуг гэх болжээ.

Нэгэн үе төмөр замын хэрэгтэй холбогдуулан түүнийг саатуулж, суллаж, хэргийг шалгаж хэвлэлийн “баатар” болж байсан Б.Батзаяа сүүлийн гурван жил нам жим амьдарсан. Түүнд холбогдох хэрэг юу болсон талаар ч хуулийн байгууллага, олон нийт ч сонирхохоо байсан. Тэгвэл ийнхүү нам жим байсан Б.Батзаяа гэнэт гарч ирээд, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзны тусгай загварыг Төрийн түүхийн музейд залах ёслолд өөрийн биеэр оролцох болсон нь анхаарал татаж байна.

Б.Батзаяа бол биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, каратэ, таеквондогоор хичээллэдэг, 2011 оны эхээр “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн захирал, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Нэгэн ярилцлагадаа “Би Монголд их зүйлийг бүтээсэн, бас илүү ихийг бүтээх Х.Баттулгын багийн гишүүн. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын, дараа нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын аль алинд Х.Баттулга гишүүний санал болгосны дагуу ажилласан” гэж ярьж байсан удаатай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж