Түүхэн өдрүүдээр хаана, юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.11.26-нд нийтлэгдсэн

Түүхэн өдрүүдээр хаана, юу болох вэ?

Түүхэн өдрүүдээр хаана, юу болох вэ?

Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил дараалан тохиож, монголчууд хоёр хоног амарч буй. Амралтын энэ өдрүүдээр хаана, юу үзэж болох талаар мэдээлэл хүргэж байна.

Арваннэгдүгээр сарын 26-нд

  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн хүрээнд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
  • Монгол Цэргийн музейгээс зохион байгуулж буй "Түүх өгүүлэхүй" үзэсгэлэн УИД-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
  • УИХ-ын дарга Г.Занданшатар Тусгаар тогтнолын ордонд  "Тусгаар тогтнол ба Үндсэн хууль" хүндэтгэлийн лекф уншина.
  • МҮЭСТО-нд "Их талын шуранхай" Монгол бахархлын өдөрт зориулсан концерт
  • Монгол бахархлын өдөрт зориулсан уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг-2019” сурагчдын бүтээлийн үзэсгэлэн

Арваннэгдүгээр сарын 27-нд

  • Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон гардуулах ёслол Төрийн ордонд болно. Энэ жил 11 хүний бүрэлдэхүүнтэй "The Hu" хамтлагт олгохоор болсон билээ.
  • Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан шигшмэл 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж