“Tesla” компани энэ сарын 22-ны өдөр анхны цахилгаан хөдөлгүүрт пикап загварын машинаа танилцуулсан билээ. “Cybertruck” нэртэй энэхүү содон загвартай машины харагдах байдлыг цахим сүлжээ хэрэглэгчид өөр өөрийн өнцгөөс хөгжилтэй байдлаар тайлбарлажээ.
Зарим хүмүүст энэ машины загвар хүүхдийнх нь тоглодог модон машиныг санагдуулсан бол зарим нь энэ машинд өнцөг булангийн зөөлөвч хэрэгтэй хэмээн хошигносон байна. Мөн зарим хүмүүст машины загвар Египетийн пирамидыг санагдуулж, зарим нь геометрийн бодлого бодоод амжжээ.
Холбоотой мэдээ