Сургуулийн автобусны чипийг боловсронгуй болгоно | News.MN

Сургуулийн автобусны чипийг боловсронгуй болгоно

Сургуулийн автобусны чипийг боловсронгуй болгоно

Сургуулийн автобусны чипийг боловсронгуй болгоно

Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг явуулж эхэлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газрын судалгаан дээр үндэслэн 33 чиглэлд 40 автобус сурагчдыг зөөх үйлчилгээг үзүүлж буй юм.

Тэгвэл сургуулийн автобусны чипийг боловсронгуй болгож, эцэг эхчүүдийн гар утас болон сургууль, автобусанд байршуулахаар болжээ. Ингэснээр хүүхэд автобусанд суусан, сургуульд орсон мэдээлэл баталгаажих аж.

Мөн цаашид сурагчдыг автобуснаас хоцруулахгүй цагт нь ирүүлэхийн тулд эцэг, эх, асран хамгаалагчид руу нь чиглэсэн үйл ажиллагаа явуулах, “Хүүхэд зохицуулагч”-ийг сургалтад хамруулах, сургуулийн автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, автобусны аюулгүй бүрэн бүтэн байдал, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж