Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эхийг баталгаажуулах ёслол Төрийн ордны есөн хөлт танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:
-Монголчуудаа, УИХ-ын эрхэм гишүүд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа, анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталгаажууллаа. 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийн орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, дөрвөн удаа өргөн барьжээ. Миний бие 2018 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох, улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхийг эрс шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй байх аа. Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа. Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй, сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй. Гэхдээ чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид найман жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хоцорно. Төр улс орныг удирдах зохицуулах чадвараа алдах, эрсдэлийг дагуулах нөхцөл бүрдсэн. Улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмблэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ. Юуны түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүй сайн сайхан эрэмблэгдэх учиртай хэн ч мартаж болохгүй. Монголчууд сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг ёсчилж байна. Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хуульт ёс тэгш үйлчилж, зон олон шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай.


























































ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХИЙГ ЁСЧИЛНО
УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан. Энэхүү батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын дарга биечлэн хүргүүлсэн билээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгч Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн энэ өдөр ёсчлохоор болжээ.
Зочин 2019-11-26 66.181.190.100
Манай 3 дажгүй ээ дажгүй энэ эрчээрээ урагшаа давшаад байгаарай гурав аа
Зочин 2019-11-26 66.181.178.199
Энэ еерчлелт нийгмийн асуудлыг шийдэж чадах уу?! Хувцасны енге зохицол унэн марзан юмаа!
ааа 2019-11-26 62.232.167.210
Воав, манай 3 өндөрлөг сайхан харагдаж байна шүү. Дээл, малгай ямар сайхан зохио вэ. Харин, зурагчин гуай Ерөнхийлөгчийн эрүүгээ шахаж байгаа зургийг биш арай өөр зураг оруулж болоогүй юм байхдаа. Зөндөө л зураг авсан байж таарна даа.
Minjin 2019-11-26 122.201.24.32
Ard tumen batlaagyi dan avilgachid hylgaichyyd batalsan bolhoor neg l setgeld buuhgyi tsaana ne dan ed nariin ahsig sonirhol nuugdaad baigaa met sanagdah bolloo
Иргэн 2019-11-26 64.119.21.143
Одоо Үндсэн Хуулиа ягштал мөрдөх л үлдлээ.
Зочин 2019-11-26 116.34.146.47
Гэр хороололд байгаа иргэдээ маш хурдан орон сууцанд оруулж чадахгүй нөхдүүд ичих хэрэгтэй одоо маш бага цаг хугацаанд том өөрчлөлт хийдэг үе орчноо мэдэрэхгүй 3 мал зогсож байна.
Иргэн 2019-11-26 192.82.78.80
Баттулга ард түмэнээсээ урваж МАНАН-ын талд байгаа нь харамсалтай
Зочин 2019-11-26 202.179.31.97
tenegt
Халх 2019-11-26 202.9.43.45
Женко Баттулга МАН ын хулгайчуудтай нийлж үндсэн хуулийг самарлаадаа. Төрд шургалсан хулгайчууд дахиад л ороод ирэх хууль болсон шүүдээ!!
Amar 2019-11-26 182.160.35.138
За ингээд иргэдээ гэсэн нийгэмтэй болох хууль, эрх зүйн асуудал шийдэгдлээ.Сайхан шүү.
Зочин 2019-11-26 103.26.194.94
Агуу эх оронч Баттулга ерөнхийлөгч мандтугай эх орноо гэсэн эгэл даруу зөв хүн төрийн тэргүүн болсноор ард нийтээрээ шударга эгэл жирийн байхын утга учрыг эрхэмлэж эхэллээ
Зочин 2019-11-26 43.242.243.19
Хориг тавина гээд байсан нь худлаа юм байж л дээ.
1 2019-11-26 66.181.161.33
Humsaa nuusan hulgaichuud
Зочин 2019-11-26 202.126.89.47
ЯМАР Ч БАЙСАН БАЯР ХҮРГЭЕ БАЯРЛАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
Зочин 2019-11-26 122.201.22.146
Уг нь эрс өөрчлөлт хийх л байсан юм даа .Одоо яана гэхэв ,гэхдээ урагшаа нэг алхсан нь үнэн л дээ.яг одоогийн энэ системээр 30 жил явлаа албан тушаалтанд ээлтэй ард түмэнд халтай ийм л дүр сургаар 30жил явлаа даа.Уг нь ард түмэнд ээлтэй албан тушаалтан ,улс төрчдөд халтай ,хатуу байдаг системийг л хэрэгжүүлэх шаардлагатай байлаа даа
бат. 2019-11-26 202.9.46.22
Женкогийн 10 жил төрийн тэргүүнд суух хүсэл нь дийлж дээ.
Зочин 2019-11-26 202.55.191.130
хууль зөрчиж бусад нам, ТББ-ын саналыг уландаа гишгэн ёс зүйн чадамжгүй МАНАН бүлэглэл Үндсэн хуулийг самарлаа…
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: 10 ХОНОГИЙН ӨМНӨХ МИНИЙ ДҮГНЭЛТ ИЙМ БАЙЖЭЭ 2019-11-26 66.181.178.225
ХУД-ийн иргэн Ш.Раднаа
1/Сонгуулийн олонхийн тогтолцоог Үндсэн хуульд авч үлдсэнээрээ МАН ирэх 8 жил төрийн эрх барих зорилгоо хангахад ТОМ АЛХАМ хийлээ.УБ хотод өөр ч, хөдөөд бусад намууд МАН-тай өрсөлдөхөд хэцүү. 2/Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх юм сайн сайхан болчихно гэвэл гэнэн хэрэг болно. Гэхдээ энэ чиглэлд НЭГ АЛХАМ хийлээ.ОДОО ДАГАЖ ГАРАХ ХУУЛИУДАА ЯАРАЛТАЙ, ТУН ЧАМБАЙ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ.Ингэж чадвал энэ нэмэлт, өөрчлөлтийн үр өгөөж улам мэдрэгдэх болно. 2019.11.16
Амар 2019-11-26 182.160.35.138
Хөөе.Ерөнхийлөгч өө. Гадны юмыг шууд хуулдагаа болимоор байна.Үндсэн хуулинд сонгуулийн пропорционал системийг суулгачихвал УИХ-д баахан Баасанхүү, Баянсэлэнгэ ороод ирнэ шүү дээ.
Amar 2019-11-26 182.160.35.138
Хөөе.Ерөнхийлөгч өө. Гадны юмыг шууд хуулдагаа болимоор байна.Үгдсэн хуулинд сонгуулийн пропорционал системийг суулгачихвал УИХ-д баахан Баасанхүү, Баянсэлэнгэ ороод ирнэ шүү дээ.
Зочин 2019-11-26 24.12.0.213
yostio khuurkhun bnaa