"Frozen 2" "Box Office"-ийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.26-нд нийтлэгдсэн

"Frozen 2" "Box Office"-ийг тэргүүлж байна

"Frozen 2" "Box Office"-ийг тэргүүлж байна

Удаан хугацаанд хүлээлт үүсгэсний эцэст өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Frozen 2” хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо зөвхөн Хойд Америкийн ах зээлээс гэхэд 130 сая ам.долларын орлоготойгоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин дэлхий даяар нийт 228 сая ам.долларын орлого олоод байгаа аж. Удаах байруудад  "Ford v Ferrari",  "A Beautiful Day In The Neighborhood", “21 Bridges” зэрэг бүтээлүүд жагсаж байна.

Энэ онд “Walt Disney” компанийн таван кино нэг тэрбум ам.доллароос дээш орлого олсон бол “Frozen 2” хүүхэлдэйн кино тэрбумаас дээш орлоготой зургаа дахь уран бүтээл болох төлөвтэй байгаа юм. Тус киноны эхний анги 2013 онд нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн  улсуудаас 93 сая ам.долларын орлого олж байв. Харин хоёрдугаар ангийн хувьд эхний ангийн орлогоосоо даруй 40 саяар даваад байна.

“Box Office”-ийн эхний таван байрт жагссан кино

  1. Frozen 2-130,263,358 сая ам.доллар
  2. Ford v Ferrari-57,720,248 сая ам.доллар
  3. A Beautiful Day In The Neighborhood- 13,251,238 сая ам.доллар
  4. 21 Bridges- 9,250,117​​​​​​​ сая ам.доллар
  5. Midway- 43,048,234 сая ам.доллар

Эх сурвалж:HOLLYWOODREPORTER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж