Ө.Энхтүвшин: Хятадын талаас IT-ийн чиглэлээр хамтрах санал тавьсан

Хуучирсан мэдээ: 2019.11.26-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Хятадын талаас IT-ийн чиглэлээр хамтрах санал тавьсан

Ө.Энхтүвшин: Хятадын талаас IT-ийн чиглэлээр хамтрах санал тавьсан

Манай улсад 800 орчим хятад иргэн хууль бусаар ажиллаж байгаад баригдаж, нутаг буцсан.  Энэ хэрэгтэй холбогдуулан 14 Хятад, хоёр Монгол иргэнийг шалгаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийж, энэ хэрэгт Монголын хоёр ч сайд холбоотой, ялангуяа Шадар сайд Ө.Энхтүвшин Хуан гэдэг хятад хүнтэй уулзаж эдгээр хүмүүсийг оруулж ирсэн гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин ярихдаа "Энэ асуудалд би яагаад хариу өгөхгүй байна гэвэл нэгдүгээрт, цэцэрлэгийн хүүхэд ч итгэхгүй. Намайг урилга өгч үү, виз олгож уу гэдгийг шалгачих л даа. Хоёрдугаарт, энэ асуудлыг Цагдаа, Тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Удахгүй дүнгээ гаргах байх. Түүнээс өмнө ямар нэгэн мэдээлэл өгөөд байж болохгүй. Энэ чинь явсаар хоёр улсын хоорондын харилцааны асуудал болж байна. Манай улстөрчид нэгнээ чадах гэж ярьдаг зүйл энэ биш. Тиймээс ойрын үед шалгаж байгаа байгууллагууд ямар нэгэн мэдээлэл хийх байх. Монголын 51 байгууллага Хятадаас хүмүүс урьж байна гээд оруулаад ирчихсэн асуудал байгаа юм байна лээ. Ер нь Хятадтай холбоотой асуудалд намайг их л хардаж байгаа. Үүнийг хуулийн байгууллага нь шалгаад гаргаад ирэх биз. Хятадын талаас Засгийн газар болон хувийн хэвшлийн түвшинд надтай янз бүрийн хүмүүс уулздаг. Ямар хариу өгөх нь л чухал. Тухайлбал, IT-ийн чиглэлээр Монголд хөрөнгө оруулья гэсэн санал тавьж байсан. Энэ бол миний мэдэхгүй асуудал байна, Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ гэдгийг албан ёсоор цаасан дээр бичээд гаргаад ир гэж би хэлсэн. Үүнээс долоо хоногийн дараа л 800 хятадыг баривчилсан" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж