Допингийн асуудалтай аварга Э.Оюунболд Угтаалцайдамд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.26-нд нийтлэгдсэн

Допингийн асуудалтай аварга Э.Оюунболд Угтаалцайдамд түрүүлжээ

Допингийн асуудалтай аварга Э.Оюунболд Угтаалцайдамд түрүүлжээ

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан Төв аймгийн Угтаалцайдам суманд болжээ. Хүчит 64 бөх барилдсан тус наадамд улсын аварга Э.Оюунболд түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн байна.

Э.Оюунболд аваргын хувьд улсын баяр наадмаар допингийн хэрэгт холбогдсоноос хойш анх удаагаа зодоглож буй нь энэ юм. Баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлээд байгаа билээ. Гэтэл уг асуудалд тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүрээд байгаа юм.

Сонирхуулахад, допингийн шинжилгээ гардаж хийдэг гэх Допингийн эсрэг үндэсний төвийн албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас албан тушаалаа урвуулдаг, шинжилгээний хариуг өөрчилдөг, бөхчүүдээс мөнгө нэхдэг гэх үндэслэлээр нэр бүхий хүмүүст хэрэг нээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж