Гүйцэтгэх ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн нохойг Трамп танилцуулав

Хуучирсан мэдээ: 2019.11.26-нд нийтлэгдсэн

Гүйцэтгэх ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн нохойг Трамп танилцуулав

Гүйцэтгэх ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн нохойг Трамп танилцуулав

АНУ өнгөрсөн сард Сирийн хойд нутагт гүйцэтгэх ажиллагаа явуулж, дэлхийн хамгийн том террорист бүлэглэлийн удирдагч, Исламын улс бүлэглэлийн толгойлогч абу Бакри Аль Багдадиг устгасанаа зарласан билээ.

Энэхүү гүйцэтгэх ажиллагааны үеэр Конан нэртэй нохой маш чухал үүрэг гүйцэтгэсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч магтан сайшааж байсан юм. Конан нохой тухайн үед Багдадиг хонгил руу хөөн оруулж, улмаас Багдади тэндээ өөрийгөө дэлбэлж ами хорлосон гэдэг. Харин нохой бага зэргийн шархадсан байна.

Ерөнхийлөгч Трамп өчигдөр /2019.11.25/ онцгой үүрэг гүйцэтгэсэн Конан нохойг Цагаан ордны арын цэцэрлэгт авчран олон нийтэд танилцуулан алдаршуулжээ. Энэ үеэр Дональд Трамп нохойг дэлхийн хамгийн аллартай нохой хэмээн магтсан байна. Мөн Конан нохой АНУ-ын Засгийн газрын хүндэт медаль, өргөмжлөлөөр шагнуулжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж