“ Шинээр сэргэж буй халдварт өвчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III симпозиум 2010 оны долдугаар сарын 29-30-ны өдөр, Төв аймгийн нутаг “Чингис Хаан Хөшөөт Цогцолбор- Цонжин болдог”-т болно. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцоно. Мөн доктор, профессор Г.Грей Шинээр сэргэж буй халдварт өвчин судлалын төвийн захирал, АНУ-ын Флоридагийн их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Тархвар судлалын олон улсын хөтөлбөрийн удирдагч, доктор, профессор Роналд Вурке, АНУ-ын Армийн “Томуугийн судалгаа, шинжилгээ, урьдчилан сэргийлэх төв”-ийн эрдэмтэн судлаачид зэрэг 10 гауй гадаадын зочид төлөөлөгчид оролцоно.
Энэ удаагийн хуралд дэлхий дахинд болон зарим бүс нутагт шинээр сэргэж буй халдварт өвчнүүдийн талаар АНУ, Чех, Япон улсад болон ДЭМБ хийгдсэн судалгааны талаар гадаад улс орнуудын эрдэмтэд 10 гаруй илтгэл хэлэлцүүлэх юм. Мөн сүүлийн үед Монголд тохиолдож байгаа шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүдийн талаар хийгдсэн судалгааны талаар ХӨСҮТ,ТҮТ, БГХӨСҮТ, НЭМХ, МЭЭШХ, УМХЕГ, 21 аймаг, 9 дүүргийн ЭМГ, ЭМН, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудаас 120-иод хүн оролцож, манай эрдэмтэн судлаачид 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Бичил биетний хувьсал өөрчлөлт, хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрийн алдагдал, уур амьсгалын өөрчлөлт, хүний амьдралын шинэ хэв маяг, дэлхийн хүн амын бүтцэд гарч буй өөрчлөлт зэрэг нь шинэ халдварт өвчнүүд дэлхий дахинд болон тодорхой бүс нутагт тархах шалтгаан болж байна.
Дэлхий дээр өнөөгийн байдлаар 1000 орчим нэр төрлийн халдварт өвчин мэдээлэгдсэнээс 250 гаруй нь зоонозын халдвар бөгөөд үүний 60 хувь нь хүнд халдварлах аюултай юм. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хүнд өвчин үүсгэдэг 90 гаруй бичил биетэн тодорхойлогдон, 50 орчим нь шинэ халдварт өвчин үүсгэж, 40 гаруй халдварт өвчин дахин сэргэж байна.
Манай улсад 1952 онд хүний халдварт өвчин анх бүртгэж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар нийт 41 төрлийн халдварт өвчин бүртгэгдээд байна. Эдгээрээс улаанбурхан, вирүст хепатит, цусан суулга, тэмбүү, хамуу зэрэг 22 өвчин буюу 53.7 хувь нь антропонозын халдвар, бруцеллёз, боом, галзуу зэрэг 19 өвчин буюу 46.3 хувь нь зоонозын халдвар эзэлж байна. Одоогоор лептоспироз, хулгана тахал, Ку халуурал, хачигт эрлихоз, хорт сийвэндэх зэрэг халдварт өвчний эсрэг бие манай улсад зарим хүнд шинжилгээгээр илрээд байгаа болно. Ям, шүлхий, хуурамч сүрьеэ, арьсны лейшманиоз, шувууны томуу, баруун Нилийн халуурал, ханта вирүсийн халдвар зэрэг өвчний байгалын голомт манай оронд тэмдэглэгдээд байна. Дээрх байдлаас харахад манай оронд халдварт өвчний тархалт цаашид нэмэгдэж болзошгүй гэж дүгнэж болох юм. Иймд бид АНУ-ын Флоридагийн Их сургууль, ДЭМБ болон бусад байгууллагатай хамтран энэхүү “Шинээр тархаж буй халдварт өвчнүүд” сэдэвт гурав дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг эх орондоо зохион явуулж байна. Энэ нь халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авахад харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.