Сайд Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар хоёрын хүчийг шалгана | News.MN

Сайд Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар хоёрын хүчийг шалгана

Сайд Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар хоёрын хүчийг шалгана

Сайд Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар хоёрын хүчийг шалгана

Өмнөд хөрш өдөрт Монгол Улсаас 1000 орчим нүүрс ачсан машин нэвтрүүлж, татан авалт хийдэг байсан бол энэ тоо 150-200 болж эрс буураад буй. Зарим өдөр татан авалтыг нэмлээ гэхэд 500-д хүргээд зогсоодог байна. Түүнээс үүдэж нүүрс тээврийн жолооч нар Цагаан хад орчимд автомашинуудын замыг хаах зэргээр эсэргүүцэл үзүүлэх болсон.

Энэ асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Өдөрт 1000 нүүрс ачсан машин хил гардаг байсантай харьцуулахад эрс цөөрсөн. Хятадын талаас жилийнхээ нүүрсний татан авалт хийгээд дууссан учраас нэмэлт татан авалт хийхгүй гэсэн. Жолооч нарын зүгээс өмнөх шиг нь 1000-аар нь нүүрс ачсан машиныг гаргах ёстой гэдэг шаардлага тавьж байна. Бид энэ асуудлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярьсан. Одоо Гадаад харилцааны яамтай ярина.  Тус яам нэмэлт татан авалт хийх боломжийн талаар Хятадын талтай ярих юм” гэлээ.

Иймээс Монголын тал нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадах уу, үгүй юу гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын Хятадын талтай хийх яриа хэлэлцээрээс ихээхэн шалтгаалах болж байгаа юм.  Асуудлыг нааштайгаар шийдэж чадвал хүчтэй сайд нар гэдгээ харуулна, чадахгүй бол давхар Засгийн газрын нэр хүндийг ч унагах хүндхэн даалгавар ногдоод байна.

 

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-25 49.0.212.7

Цаад Xятадын тал чинь энэ оны хэрэгцээ нь хангагдсан одоо болно гээд байхад элэнцгийн чинь нарийн царигийн төмөр зам барьж нүүрс зөөх гэж хуцацгаагаад байна

Avatar

Зочин 2019-11-25 103.10.23.77

Хүний талаас шалтгаалах зүүлийг бид яаах ч юм бэлээ Харин өөр арга зам бодож нүүрсээн дотооддоон боловсоруулаж гаогах хэрэгтэй юм биш үү

Avatar

Иргэн 2019-11-25 202.126.88.71

Одоо боллоо, сав дүүрсэн, амар тайван буцацгаа гээд байхад яасан үг ойлгодоггүй хүмүүс вэ?

Avatar

Zochin 2019-11-25 192.82.70.230

Hujaa nar bol huulia heregjuuldeg humuus.Kvot ni duussan bol tegeed l duusaa.Manai 2 teneg saidiig ochij guihaar kvotoo nemne gej bhgui dee.Tur tumbugur es embogor gej tiim bdag ym daa…

Avatar

Зочин 2019-11-25 66.181.185.240

1000 нүүрс бишээ Нүүрс ачсан 1000 машин. Наад сэтгүүлчидээ чадавхижуулаач ээ

Avatar

Зочин 2019-11-25 182.160.0.200

Дээр дооргүй Хятадын эсрэг тэнэгтэхээ болих ёстой. Сүүлийн 30 жил Хятадын буянаар амьдарч байгаагаа ойлгомоор юм даа.

Avatar

Зочин 2019-11-25 103.229.122.41

Avahgui geed bga nuursiig avaach gej ene heden jolooch naraas bolj deed hemjeendee hurtel hyataduudaas guij guvshih hereg uu.ajliin bair hurteemj muutai ch golohgui bol ajil olddog l yum bna le.arai denduu bna a henii umnuus amidraad bga yum

Avatar

Иргэн 2019-11-25 192.82.78.80

Хүрэлсүхийн Засгийн газар попорч тууз хайчлахдаа гаргуу сайн ажил хийдэг хүн алгаа. Энхтүвшин Улаан Нямдорж нарын өвгөчүүл нь хор хутгахаас өөр чадамжгүй яаж сонгууль хүргэнээ дээ Хүрэлсүх минь

Avatar

Songogch 2019-11-25 202.126.89.93

Hen horlood bainaa ?!
Tumur zamaar bus mashinaar esvel tvmpengeer zuuh
sonirholtoi nohod tor udirdaad bainaa.
Tedniig Ta bid uursduu songosoon, tegeed odoo yanaa ?!

Avatar

монгол 2019-11-25 43.242.243.141

Нүүрсний төмөр замыг барихгүй олон жил саатуулаад, жаахан мөнгө олдохоор өөр одоогоор ач холбогдолгүй замд үрээд. Энэ хооронд нүүрсээ хямд зараад, байгалаа хорлоод, жолооч нар нь үхээд. Хорлож байна даа монголыг

Avatar

Зочин 2019-11-25 192.82.74.176

temer zam tabiwal naad jolooch nar chini harin ch ajilgui bolno biz dee jahan logiktoi bai

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-11-25 202.21.109.154

ТӨР ЗАСГААС НҮҮРСНИЙ ТӨМӨР ЗАМАА ЯАРАЛТАЙ ТАВИХИЙГ ШААРДМААР БАЙНА ЭЛИЙРЭЭД ЗҮҮН ХОЙШОО ЗАМ ТАВИАД БАЙДАГ ХЭЦҮҮЧ ЦАГ ИРЖДЭЭ ОРСУУДЫН ДАРАМТААС ХЭЗЭЭ ГАРАХ ВЭ ОРСТ Л АШИТАЙ БОЛ МОНГОЛЧУУДЫН АШИГ СОНИРХОЛ БОЛ ТЭГ САУУДАЛ БОЛЖДЭЭ

Avatar

Зочин 2019-11-25 66.181.161.70

Би өөрөө урт богино тээвэрт явж байсан.Эрсдэл ихтэй хүнд хортой ажил шүү дээ.Өөрөө болгоомжтой байхад өрөөлөөс эрсдэл ирэх магадлал өндөр.Зүгээр л төмөр замаа яаравчилвал дээр дээ.Олон жолоочид гаргалгаа олдоно.

Avatar

Зочин 2019-11-25 202.9.46.25

Нүүрс тээврийн жолооч нар талцаж зодолдсоны улмаас нэг нь амиа алджээ

Avatar

Зочин 2019-11-25 202.9.46.25

Мөн энэ өдөр нэг жолооч автомашиныхаа ачаан дээрээс унаж, золгүй байдлаар амиа алдсан хэрэг ч гарчээ.

Avatar

Зочин 2019-11-25 202.9.46.25

Тээвэрчид машиндаа удаан байснаас сэтгэл гутралд орох, архидах явдал хавтггайрч, амь нас эрүүл мэнд нь эрсдэлд орж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж