Сайд Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар хоёрын хүчийг шалгана

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Сайд Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар хоёрын хүчийг шалгана

Сайд Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар хоёрын хүчийг шалгана

Өмнөд хөрш өдөрт Монгол Улсаас 1000 орчим нүүрс ачсан машин нэвтрүүлж, татан авалт хийдэг байсан бол энэ тоо 150-200 болж эрс буураад буй. Зарим өдөр татан авалтыг нэмлээ гэхэд 500-д хүргээд зогсоодог байна. Түүнээс үүдэж нүүрс тээврийн жолооч нар Цагаан хад орчимд автомашинуудын замыг хаах зэргээр эсэргүүцэл үзүүлэх болсон.

Энэ асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Өдөрт 1000 нүүрс ачсан машин хил гардаг байсантай харьцуулахад эрс цөөрсөн. Хятадын талаас жилийнхээ нүүрсний татан авалт хийгээд дууссан учраас нэмэлт татан авалт хийхгүй гэсэн. Жолооч нарын зүгээс өмнөх шиг нь 1000-аар нь нүүрс ачсан машиныг гаргах ёстой гэдэг шаардлага тавьж байна. Бид энэ асуудлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярьсан. Одоо Гадаад харилцааны яамтай ярина.  Тус яам нэмэлт татан авалт хийх боломжийн талаар Хятадын талтай ярих юм” гэлээ.

Иймээс Монголын тал нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадах уу, үгүй юу гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын Хятадын талтай хийх яриа хэлэлцээрээс ихээхэн шалтгаалах болж байгаа юм.  Асуудлыг нааштайгаар шийдэж чадвал хүчтэй сайд нар гэдгээ харуулна, чадахгүй бол давхар Засгийн газрын нэр хүндийг ч унагах хүндхэн даалгавар ногдоод байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж