Tesla компани өнгөрсөн Баасан гаригт /2019.11.22/-нд анхны цахилгаан хөдөлгүүртэй пикап загварын Cybertruck автомашинаа олон нийтэд танилцуулсан билээ. Үүний дараагаар Tesla-ийн хувьцаа унаж, Элон Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 768 сая ам.доллараар буурч, 23.6 тэрбум ам.долларт хүрэв. Мөн хувьцааны зах зээлийн 35 шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар, 12 нь Tesla компанийн хувьцааг худалдаж авна, ес нь хадгална, 14 нь худалдана гэсэн хариулт өгчээ.
Ямартай ч, 2021 оны сүүлээс эхлэн угсрах уг машины эхлэх үнэ 39 мянган ам.доллар аж. Харин урьдчилсан захиалга нь арваннэгдүгээр сарын 22-оос эхэлсэн байна. Энэ машиныг олон нийт худалдан авах уу аль эсвэл хүний нүд хужирлах үзмэр болох уу гэдэг нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байна.
А.АНИР
Холбоотой мэдээ